Цэргийн үүрэгтний бүртгэл эхэллээ

img

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл  өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэлж байна. Бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тус ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар дүүргүүдийн бэлтгэл ажил дуусч, бүртгэл эхлэхэд бэлэн болоод байгаа гэнэ. Тус бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулахаар болжээ.

Цэргийн тоо бүртгэлд 18-60 хүртлэх насны цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицерууд хамрагдах ёстой.

Тодруулбал, цэргийн үүрэгтэн та бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ.

-Иргэний цахим үнэмлэх /байхгүй бол төрсний гэрчилгээ/

-Бэлтгэл офицерын үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь зурагтай/

-Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-20.00 цагийн хооронд бүртгүүлнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe:
huurhun um asuudiimbee yasan hehe ene medeelel ni hurtel jaahan uchir dutagdaltai ummmaa ingej asuuhaas uur argagui
2014-01-06
ebat:
horoon deeree burtguulehuu??
2014-01-06