ЕБС-ийн захирлын сонгон шалгаруулалт эхэллээ
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн боловсролын газраас зарим төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалт өнөөдөр эхэлж байна. Шалгалт ирэх Пүрэв гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 14, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 9, нийт 23 ажлын байранд сонгон шалгаруулалт хийх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ