“Дакар ралли”-д манай тамирчид амжилттай оролцож байна

img

“Дакар ралли”-ийн 35 дахь удаагийн уралдааны гараа өчигдөр Аргентин улсаас гараагаа эхэлүүллээ. Уралдааны эхний өдрийн гараа өчигдөр Аргентин улсын Росарио мужаас Сан Луйс хүртэл 405 км замд болжээ. “Дакар Ралли” эхний өдрийн гараанд манай тамирчин ОУХМ Д.Болдбаатар 77 дугаар байрт шалгарсан байна. Харин ОУХМ Н.Лхамаа 141 дүгээр байр, Х.Батболд 169 дүгээр байрт уралдаж эхний гараагаа амжилттай эхлүүлжээ.

2014 оны “Дакар Ралли” уралдааны мотоциклийн төрөлд 174 тамирчин өрсөлдөж байгаа юм. Энэхүү уралдааны мотоциклийн төрөлд Д.Болбаатар, Н.Лхамаа, Х.Батболд нар Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа билээ.

Уралдааны ялагч 13 гарааны дараа Чили улсын  Валпарайсо хотод тодорно. Тэмцээний хоёр дахь өдрийн гараа өнөөдөр Аргентин улсын Сан Луйс мужаас Сан Рафаэль хүртэл үргэлжлэх юм.

 “Дакар ралли” нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн хүн бүрийг оролцуулдаггүй. Дэлхийн хамгийн алдартай бартаат замын раллид оролцохын тулд зохион байгуулагчдын зүгээс тухайн тамирчин нь олон улсын чанартай тэмцээнд удаа дараа оролцсон туршлагатай, ингэхдээ түрүү булаалдах хэмжээнд өрсөлдөж, алт, мөнгөн медаль хүртсэн зэрэг болзол тавьдаг аж. Энэхүү уралдаанд 400 гаруй тамирчин оролцох хүсэлтээ ирүүлснээс 200 орчим тамирчин оролцож хурд хүчээ үзэж байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
malaa naad dugaar chin ni tsuvj garah dugaar ni hun muulahiin uvchtei teneg mongol zangaa tataj naad humuusdee amjilt husch suugaach chi ch khujaa l baihaa daa
2014-01-07
zocnin:
uraldaaniig ni uzehed manai 3 eruusuu garahgui yum
2014-01-06
зочин:
магадгүй бид оролцсоноо л амжилт гэж бодох сэтгэхүйгээсээ салж, түрүүлэх ёстой шүү дээ гэсэн сэтгэхүйгээр орвол ядаж дундаж байр эзлээд явах байх. гэхдээ баяр хүргэе...
2014-01-06
zochin:
bartazaat zamiin dakar rally d mongolchyyd oroltsoj baina gedeg ni chyxal shuu dee
2014-01-06
борхүү:
зөвхөн шалгуурыг даваад уралдааны замд гарч байна гэдэг нь том амжилт ш дээ. бас уралдааны замаа дуусгаж чадвал бүр сайн гэсэн үг дээ. амжилт хүсье.
2014-01-06
zochin:
manai mongolchuud ikh sonin medremji ,unelemjitei yum . 70, 80 -d orsonygoo amjilt geji uneldeg. volleibolyn aziin awargad arwan kheden uls oroltsood khamgiin suuld orchikhood manaikhand bu*as dutakh yum yu chi alga ,amjilttai oroltsloo geed enb ni yarji baikh yum . ikh sonin
2014-01-06