Бөмбөгөрийн гүүрэн гарцыг Улсын комисст хүлээлгэн өгнө
Нийслэлийн Автозамын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхэлсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын доогуур явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан хайс хийж байгаа юм. Ирэх долоо хоногт Улсын комисс гүүрэн гарцыг хүлээж авснаар гүүр бүрэн ашиглалтад орох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ