Зөрчил гаргасан прокуроруудад шийтгэл оногдуулжээ
Албан ажлын байранд согтуурах ундаа хэрэглэх, бусдыг архидан согтууруулах нөхцөл бололцоогоор хангах, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оруулах, элдэв шалтгаар согтууруулах ундаа хэрэглэсэн аливаа арга хэмжээ зохион байгуулах, дүрэмт хувцастай, албан томилолтоор ажиллах, албан үүрэг гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон заалтыг зөрчсөн нэг прокурорыг ажлаас халж, 2 ажилтан,2 прокурорт сахилгын шийтгэл хүлээлгэжээ.
Түүнчлэн ёс зүйн зөрчил гаргасан 2 прокурор прокурорын ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон тул сахилгын шийтгэл хүлээсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ