Ким Чен Ун авга ахыгаа нохойн хоол болгожээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг тойрсон хэл ам тасрахгүй байна. Хэдхэн сарын өмнө долоон жилийн турш үерхсэн хайртай бүсгүй болон 12 жүжигчнийг садар самуун сурталчилсан хэргээр цаазалсан. Агуу удирдагч Ким Ир Сэний таалал төгссөний хоёр жилийн арга хэмжээнд согтуу оролцож, Батлан хамгаалахын орлогч сайд Зи Мин Хог минамётаар буудаж, Өмнөд Солонгосын нэвтрүүлэг үзсэн хэмээн 80 хүнийг цаазалсан. Мөн ямар ч шалтгаангүйгээр хилээ хаах зэргээр түүний болчимгүй үйлдлийг урьдчилан таахад бэрх болсон тухай дэлхийн томоохон агентлагууд мэдээлж байна.
Хятадын “Wen Wei Po”сонины сэтгүүлч Шинь Ви, Хойд Солонгост нэвтрүүлэг бэлдэж байх хугацаандаа Ким Чен Ун хүргэн ах Чан Сон Тэкийг өөрөөс нь урвасан гэх үндэслэлээр гурван хоногийн турш хоолгүй байлгасан 120 өлсгөлөн нохойд бариулж, гутамшигтайгаар хороосон талаар нийтэлсэн. Үүнийхээ төлөө тэрээр тус оронд нэвтрэх эрхээ хасуулсан юм. Энэхүү мэдээллийн дараа “Worldnews.nbcnews.com” сайт сэтгэл сэрдхийлгэм мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын нууц мэдээлэл дээр үндэслэн нийтэлсэн байна.
Чан Сон Тэкийг туслах болон төрсөн дүүтэй нь хамт нүцгэлж 120 өлсгөлөн нохойны тор руу оруулсан байна. Нохойгоор бариулж цаазлах харгислалыг “Quan jue” гэж нэрлэдэг гэнэ. Үүгээр ч зогсохгүй Ким Чен Ун тэднийг өлсгөлөн ноход хэрхэн барихыг улс төрийн дээд албан тушаалтнуудад үзүүлж, өөрийнх нь эсрэг санаа агуулсан хүнийг хэрхэн шийтгэдгээ харуулж, маш чангаар орилж байжээ. Харин Чан Сон Тэкийн эхнэр Ким Кеон Ху үхсэн, амьд эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.
Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Чан Сон Тэкийг эртний уламжлалаар өлсгөлөн нохдод бариулж хороосон” гэдгийг батлан мэдээлсэн байна.
аааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ