Н.Батцэрэг: Олонхийг төлөөлнө гэдэг нь АН-ыг дагана гэсэн үг биш
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр,
5
-Манай бүлэг олонхийг төлөөлж байгаа. Гэхдээ олонхийг төлөөлж байна гэдэг нь зөвхөн АН-ын гаргасан санал, өргөн барьж байгаа хуулиудыг дагаж дэмжинэ, хуулбарлана гэсэн үг биш. Олонхийг бүрдүүлж байгаа учраас бид олонхийн бодлого тодорхойлогч. Тийм учраас бидний гаргасан бодлого, зорилт, нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүд батлагдах ёстой. Үүн дээр ч гэсэн АН олонхийг бүрдүүлж байгаагийнхаа хувьд дэмжих ёстой гэдэг дээр манай гишүүд саналаа хэлж байсан. Тийм учраас 2014 онд олонхийг бүрдүүлж байгаа хэсэг Засгийн газраа үр дүнтэй ажиллуулах бололцоог хангах, ажил хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлагатай холбоотой асуудлыг түлхүү ярих, өргөн баригдаж байгаа хуулийн төслүүд дээр харилцан бие биенийхээ саналыг хүндэтгэн, төрийн бодлого болгох чиглэлээр ойлголцож ажиллах жил болно. Энэ талаар санал солилцлоо. Мөн бүлэг дээр зохион байгуулсан ажлын хэсгүүдээ илүү үр дүнтэй ажиллуулах зорилгоор мэргэжлийн болон салбарын судлаачдыг татан оролцуулах талаар саналаа хэлсэн гэлээ. Тус бүлэг энэ долоо хоногт хэлэлцэгдэх анхаарал татсан хуулиуд дээр гишүүдийн саналыг сонсож байр сууриа нэгтгэсэн байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Энэ хэлэлцүүлгийн үеэр тус бүлэг завсарлага авсан билээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр санал зөрөлдсөн гурван заалт байгаа аж. Тиймээс дээрх заалтын талаар УИХ-ын гишүүн Г.Уянга тайлбар хийсэн юм.
6
Уул уурхай, ашигт малтмалыг зүй зохистойгоор ашиглах мөрийн хөтөлбөрийг тус эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч энэ заалтыг оруулах талаар ажилласан байна. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод мөн бүлгийн баримт бичгийг боловсруулжээ. Харин уул уурхайн ашигт малтмалын ордын анхны үнэлэмжийг тогтоох тухай заалт эдүгээ хэлэлцэгдээд явж байгаа бодлогын баримт бичигт тусгагдаагүй байна. Тухайн ордын нөөцөөс хамаараад дагалдсан дэд бүтцийг заавал байлгах ёстой аж. Тиймээс ч хэрвээ ордыг ашиглавал дагалдсан хот сууринг босгох ёстой гэж тус эвслийнхэн байр сууриа илэрхийлж байна. Дээрх зарчмын саналууд эдүгээ хэлэлцэгдэж байгаа Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгагдаагүй учир тус бүлэг завсарлага авсан байна. Харин зөвшилцлийн яриа хэлэлцээр явагдвал дээрх бодлогын баримт бичгийг хүлээн зөвшөөрөх аж.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ