Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх захирамж гаргав
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга захирамжилсан байна. Ойн хүрээнд Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 12-ны 14.00 цагт Бөхийн өргөөнд болох юм. Мөн Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэн гаргах, АИХ-ын депутатуудыг УИХ-ын удирдлага хүлээн авч уулзаж ярилцах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ