БНСУ-ын иргэдийг албадан гаргажээ
Өнгөрсөн оны сүүлчээр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар ээлжит хяналт шалгалтаа хийжээ. Уг шалгалтын хүрээнд хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал, БНСУ-ын гурван иргэн манай улсад жуулчлахаар ирсэн хэрнээ ямар нэг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй иргэдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсныг тогтоосон байна. Тиймээс тэднийг Монгол Улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан гэх үндэслэлээр албан гаргаж, Монгол Улсад орж ирэх эрхийг гурван жилээр хассан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ