Ирэх сард тэтгэвэр нэмэх шийдвэр гараагүй
Ирэх сард тэтгэвэр нэмэгдэх талаар сүүлийн үед мэдээлэх болсон. Энэ талаар салбарын сайд “Хоёрдугаар сарын 1-ээс тэтгэвэр нэмэх шийдвэр гараагүй байгаа. Манай яамнаас тэтгэвэрийн нэмэгдлийн талаар хэд хэдэн хувиалбартай саналыг Засгийн газраар оруулсан. Одоо ид яригдаж байна” гэлээ. Мөн тэрээр “Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай асуудал тусдаа санхүүжилттэй асуудал тул тусдаа явна. Бид энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс 2014 оны төсөвт 32 орчим тэрбум төгрөгийг суулгаж, батлуулсан” хэмээв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ