“Монголын сайхан бичигтэн”-үүд шагналаа гардлаа

img

Мэдээллийн “Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2013” улсын уралдаанд амжилттай оролцогчид өнөөдөр шагналаа гардаж авлаа.

6

17 дахь жилдээ зохион байгуулж буй уг уралдааны шагналыг 2000 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд гардуулдаг уламжлал тогтсон. Энэ  уламжлалын дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрэлцэн ирж уралдааны сайхан бичигтнүүдэд шагналыг нь гардууллаа. Мөн энэхүү үйл ажиллагаанд Ардын уран зохиолч Т.Галсан, гавьяат багш Ш.Чоймаа, Ц.Өнөрбаян, МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг Алтай судлалын тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан тэргүүтэй бичиг соёлын эрдэмтэд,   ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөл оролцсон юм.

6

Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий, Сүхбаатар хоёроос бусад 19 аймаг, нийслэлийн дүүргээс нийт 1000 орчим хүн оролцож өргөн цар хүрээг хамарчээ. Зургаан ангилалд уралдааны тэргүүн, дэд, шагналт байруудыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

7

XI ангийн сурагчдын ангилалд нийслэлийн “Монген” цогцолбор сургуулийн сурагч Ц.Анударь, Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн сурагч Т.Жавзанпагма, Төв аймгийн Сүмбэр сумын дунд сургуулийн сурагч Э.Нямжаргал, Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн сурагч Г.Ургамал нар шалгарч Засгийн газрын тэтгэлгээр МУИС, МУБИС-д дөрвөн жил суралцах эрхийн эзэд боллоо.

6

Насанд хүрэгчдийн ангилалд МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг судлалын IV ангийн оюутан Т.Түмэндэмбэрэл тэргүүн байр эзэлж, МУБИС-ийн гадаад хэлний сургуулийн Орос-Монгол хэлний I ангийн оюутан З.Бямбасүрэн, “Орхон” их сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн II ангийн оюутан Б.Сувд нар удаах байрт шалгарчээ. Тусгай байрт Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн дүрслэх урлагийн багш Т.Санжсүрэн, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Навчаа нар орсон байна.

6

Уран бичлэгийн ангилалын тэргүүн байрт нийслэлийн СБД-ийн иргэн зураач, уран бичээч Ц.Бямбажав гэдэг эмэгтэй шалгарсан нь тус ангилалд эмэгтэй оролцогч түрүүлж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой аж. Тэргүүн дэд байрт “Бичиг соёл” төвийн уран бүтээлч Э.Анхбаяр орсон бол Б.Оюунцэцэг гутгаар байр эзэлжээ. Харин уламжлалт шагнал болох УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрэмжит шагналыг СУИС-ийн Морин хуурын II ангийн оюутан Б.Шаравнямбууд хүртээсэн.

6

Эдгээрээс гадна мэргэжлийн багш нар, сурагчид, уралдааны бичвэрийн бус ангилалд мөн шилдгүүдийг тодруулсан билээ.

6

Ингээд “Монголын сайхан бичигтэн”-үүдийн сэтгэгдлийг хуваалцснаа хүргэж байна.

 6

Т.Жавзанпагма:  Монгол хүн юм чинь сурах л ёстой гэж бодсон

6

Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн XI  ангийн сурагч

6

-Хэзээнээс эхэлж монгол бичгийг дагнан сурав. Сэтгэгдэлээ хуваалцаач?

-Долоодугаар ангиасаа монгол бичиг үзэж эхэлсэн. Харин одоо сумынхаа сургуулийн түүхийн багш н.Чулуунбаатарын хичээлүүлдэг дугуйланд суралцаж, улам сайн суралцахаар хичээж байна. Өнөөдрийн амжилтад хүрсэндээ баяртай байна.

6

-Чамайг энэ уралдаанд оролцохын тулд хотод ирж хичээл заалгасан гэж сонссон?

-Өнгөрөгч есдүгээр сард манай аймагт “Монгол бичгийн гайхамшиг” чуулган болсон. Энэ чуулганд сумын удирдлагууд болон багш нарыг ирэхийг урьсан байсан. Гэхдээ би багштайгаа хамт очиж, н.Ганбаатар багштайгаа танилцсан. Тэгээд сурагчдын амралтаараа ирж долоо хоногийн хугацаанд бийрийн бичиг сурсан. Түүгээрээ уралдаанд оролцсон.

6

-Ер нь яагаад Монгол бичгийг сонирхон судлах болов?

-Монгол бичиг гэдэг чинь Монгол хүнийг илэрхийлдэг босоо бичиг. Миний сонирхлыг татаж, гоё санагдсан. Тэгээд монгол хүн юм чинь сурах л ёстой гэж бодсон.

6

Т.Түмэндэмбэрэл: Залуус маань босоо монгол бичгээ өв тэгш сураасай

6

МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг судлалын IV ангийн оюутан. Насанд хүрэгчдийн ангилалын тэргүүн байрын шагналт

 1

-Баяр хүргэе. Та энэхүү уралдаанд хэд дэх жилдээ оролцож байна. Монголын сайхан бичигтэн боллоо. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд гурав дахь жилдээ оролцлоо. Шантралгүйгээр оролцож, улам хичээснийхээ үр шимийг үзлээ гэж ойлгож байна. Сэтгэгдэл их өндөр байна.

 1

-Хэзээнээс монгол бичгийг гүнзгийрүүлэн сурч эхэлсэн бэ?

-Монгол бичиг сонирхож, судлаад зургаан жил болж байна. ЕБС-ийн X ангид байхаасаа идэвхтэй сурч эхэлсэн дээ.

 1

-Одоо үеийн залуучууд хэцүү гэж шантарсандаа ч юм уу монгол бичгийг сурч мэдэхийг зорилго болгодоггүй нь анзаарагддаг. Үүн дээр монгол бичигтэй ойрхон байдаг залуу хүний хувьд юу хэлэх вэ?

-Аливаа зүйлийг сурч мэдэхэд чин сэтгэл, хичээнгүй зүтгэл чухал. Тийм болохоор залуусд маань босоо монгол бичгээ өв тэгш сураасай гэж хэлье. Монгол хэл, монгол соёлын салшгүй нэгэн хэсэг, тасрашгүй ундарга болсон эх сайхан Монгол бичгээ суралгүй бол болохгүй шүү.

1

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amjilt:
arhangain hairhan sum ene temtseend nileen idewhitei bas amjilttai oroltsdog shvv sumiihandaa amjilt hvsey
2014-01-08
suragch:
11s busad angi bolon bagsh nariinh ni torol yasan yum bol
2014-01-07
miracle:
tumendemberel ahdaa bayar hurgeye. mundag. ilii ih amjilt husiye.
2014-01-06
батжаргал:
10.р ангийнхана дүн гараагүй юм байхдаэ
2014-01-06
lxamaa:
tumeedee bayar hurgey, iluu ix amjilt xusye.
2014-01-06
bayaraa:
анд т.түмэндэмбэрэлдээ баяр хүргэе...(y)
2014-01-06
пунсаа:
архангай аймгийн хайрхан сумын 2 оролцогчдодоо цаашдын сурлага, урлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе. үнэхээр мундаг
2014-01-06
gaihaltai :
gaihaltai goyo bichsen bna, bugdend ni amjilt
2014-01-06