Д.Болор-Эрдэнэ: Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг энэ сарын 1-нээс авч эхэлсэн

img

Хувь хүний орлогын албан татварын тайланг авах хугацаа энэ сарын 1-нээс эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

das

-Та иргэдэд ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар товч мэдээлэл өгөөч?

-Тухайн татварын жилд орлого олсон иргэн бүр татвар төлөх үүрэгтэй байгаа. Иргэний орлогод цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө  борлуулсаны  ор­лого, төлбөрт таавар, бооцоот тог­лоом, эд мөнгөний хонж­ворт сугалааны орлого, ур­ла­гийн тоглолт, спортын тэм­цээний шагнал, наадмын бай шагнал, шууд бус орлогууд хамаарна.Эдгээр орлогоос Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг онцлогтой. Татвар төлөгч иргэд маань 2013 оны Хувь хүний орлогын албан татварын тайланг 2014  оны 2 дугаар сарын 15-ны дотор гарган өөрийн харъяалах татварын албанд хүргүүлнэ. Татварын албад Хувь хүний орлогын албан тайланг энэ оны  нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлсэн байгаа.

sd

-Энэ жилийн хувьд иргэд ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд хичнээн төрлийн бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэн Үндэсний татварын албанаас гаргасан  бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу зохих бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Орон сууцны чөлөөлөлтөд анхны жилд хамрагдаж байгаа иргэн 12 төрлийн бичиг баримт материал бүрдүүлнэ. Хоёр ба түүнээс дээш жил орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэн 7 төрлийн ,сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн 6-10 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чө­­лөө­лөлт эдэлж байгаа ир­гэдийн бүрдүүлбэл зохих ма­териалын жаг­саал­тыг  Тат­варын ерөнхий газ­рын mta.mn веб хуудсанд байр­шуулсан байгаа.

sa

-30 сая төгрөгийн орон сууц худалдан авсан бол 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Үүнээс дээш өртөгтэй байр авсан бол хувь нь нэмэгдээд явдаг гэсэн ойлголт иргэдэд түгээмэл байдаг. Энэ талаар тодруулаач?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д  “Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц барих юм уу худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй  тэнцэх орлого”-ыг чөлөөлөхөөр заасан. Мөн хуулийн энэ заалттай холбоотойгоор Дээд шүүхийн тайлбар  гарсан. Дээд шүүхийн тайлбарт, 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсвэл худалдаж авсны аль нэгийг гэж ойлгоно гэж заасан байгаа. Жишээ нь: 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдсан тохиолдолд 30 сая төгрөгийн орлогыг чөлөөлнө.

s

Ихэнх иргэд  30.0 сая төгрөгийн 10 хувь болох 3.0 сая төгрөгийг буцаан авна гэсэн ойлголттой байдаг. Чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэний тухайн жилийн орлого өндөр байгаа тохиолдолд зөвхөн тухайн жилдээ чөлөөлөлтөө эдлээд дуусна. Жишээ нь: Иргэн “Б” 2013 онд үл хөдлөх хөрөнгөө 50 сая төгрөгөөр худалдасантохиолдолд иргэн “Б”-ийн хувьд 2013 онд  30 сая төгрөгийн чөлөөлөлт  эдлэн үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 2 хувийн татварт төлсөн 600 мянган төгрөгийг  буцааж авснаар дуусгавар болно.

5

-2013 оноос өмнө орон сууц анх удаа худалдаж авсан, барьсан иргэд хөнгөлөлтөд хамрагдах уу?

-Хуулийн шинэчилсэн найруулга нь 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг. Тэгэхээр 2009 оноос хойш орон сууц худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан боловч орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаагүй байгаа иргэд энэ онд тайлангаа гаргаж, хамрагдах  боломжтой.

d

-2013 онд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт олон иргэн хамрагдсан. Үүнтэй холбоотойгоор ачаалал ихсэх тул ТЕГ байцаагчдаа нэмэх, уртасгасан цагаар ажиллах гэх мэт арга хэмжээ авч ажиллах уу?

-Жил бүр татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэж буй иргэдийн тоо 10 орчим  мянгаар нэмэгддэг. Тухайлбал, 2013 онд 48 мянга гаруй иргэн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, 23.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байгаа. Энэ жил мөн тоогоор нэмэгдэх байх. Иргэн Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бичиг баримтын хамт өөрийн харъяалах татварын албанд хүргүүлэхийн зэрэгцээ өөрт шаардлагатай мэдээллийг харъяалах   татварын албанаас болон татварын албаны лавлах утсаар авах  бүрэн боломжтой. Иргэд хоёр сар гарангуут тайлангаа өгдгөөс татварын албанд ачаалал нилээн үүсдэг Иймд оны эхнээс татварын тайлангаа гаргаж, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бичиг баримтаа бүрдүүлэх нь  аль аль талдаа чирэгдэл учруулахгүй байх ач холбогдолтой. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байгаа иргэн  тайлан болон бичиг баримтаа түрүүлж өгснөөрөө буцаан авалтаа аль болох хурдан хугацаанд авах боломж үүсэх давуу талтай.

s

Хэрвээ санамсаргүй байд­­­лаар  эсвэл     санаа­тай­гаар татвар төлөхгүй, орлогоо тайлагнахгүй бай­гаа тохиолдолд яах вэ?

- Хэрвээ са­наатай болон санамсаргүй байдлаар татвараас зайлс­хийсэн тохиолдолд хуулийн дагуу  хариуцлага хүлээх бол­дог. Иймээс иргэд тат­варын эрсдэлээс өөрийгөө хам­гаалах нь чухал юм.

d

Татвар төлөгч татвараа хуу­лийн хугацаанд үнэн зөв, төлж тайлагнаагүйгээс нө­хөн татвар, торгууль, ал­дангийн хамт төлдөг. Тухайлбал иргэн “Д” хуу­лийн хугацаанд татвараа үнэн зөв тодорхойлж төлсөн тохиолдолд  нэг сая төгрөг төлөх байсан бол татвараа хугацаандаа төлөөгүйгээс нө­хөн, татвар, торгууль, ал­­дангийн хамт 1.5 сая юмуу түүнээс дээш ч болох магад­лалтай. Тиймээс иргэд маань аливаа үйл ажил­лагаа эрхлэхдээ холбогдох хууль журмыг сайтар судлах хэрэгтэй. Тэг­вэл таны бизнес урт хуга­цаанд тогтвортой явагдах боломж бүрдэнэ.

6ds

2013 онд хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт эдлүүлэх үед бүрдүүлэх

материалын жагсаалт

.

1. "Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг чөлөөлөхдөө /ХХОАТТХ-ийн 16.1.12/

 _

 

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ  АНХНЫ ЖИЛД

Д/д

Бүрдүүлэх баримтууд Бүрдүүлэх баримтад тавих шаардлага

Тайлбар

1

Чөлөөлөлтөд хамрагдах иргэний  хүсэлтИргэний бичгээр гаргасан хүсэлт

2

Иргэний үнэмлэхийн хуулбарИргэний үнэмлэхээ хуулбарлаж авчрах

Иргэний үнэмлэхийг, хуулбарын хамт авчрах

3

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарНийгмийн даатгалын дэвтэр бүрэн бөглөгдсөн байхНийгмийн даатгалын дэвтрийг, хуулбарын хамт авчрах

4

Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарҮл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд чөлөөлөлт эдлэх иргэн бичигдсэн байх"Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ” эх хувиараа байгаа тохиолдолд нотариатаар баталгаажуулахгүй. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь авчрах боломжгүй  бол нотариатаар баталгаажуулсан байх

5

Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт Гэрээг нотариатаар баталгаажуулж авчрах

6Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээОрон сууцны барилгыг захиалан, худалдан авахад байгуулсан гэрээний хуулбар , хэрэв гэрээ гэр бүлийн гишүүний нэр дээр байгуулсан бол гэр бүлийн баталгааг шалгахa.Гэрээг нотариатаар баталгаажуулж авчрах                                                  б.Гэр бүлийн баталгаа авчрах

7Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтуудХХОАТТХ-ийн 16.1.12-д заасны дагуу чөлөөлөлтөд хамрагдаж буй татвар төлөгч  иргэн нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн орлого  болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр авч байгаагаа тодорхойлсон орлогын баримтууд байна. Хэрэв бэлэглэлийн  орлого хүлээн авсан бол бэлэглэгч этгээдийн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлан авчирна.Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувиар авчрах

8Хөрөнгийн үнэлгээний тайланХэрэв хувь хүн орон сууцны барилга барьж  хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн бол үнэлгээний тайлан, үнэлүүлээгүй бол барилгын материалын зардлын баталгаажсан баримтууд, мөнгө төлсөн  баримтыг үндэслэн жагсаалт гаргахТусгай зөвшөөрөл бүхий  хөрөнгийн үнэлгээний компаниар баталгаа-жуулсан тайлан байх, эсвэл                                               иргэний гаргасан жагсаалт, баримтын хамт байх

9Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримтХудалдах, худалдан авах гэрээгээр орон сууц худалдан авсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт эсхүл түүний хуулбарБаримт авчрах

10Татвартөлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэрОршин суугаа  татварын албанаас  авсан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт  орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл  хийж баталгаажуулсан байхОрлого олгон суутган тооцоолол хийсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх,мөн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээ харъяа татварын хэлтсээр баталгаажуулсан байх

11Ажлын газрын болон цалингийн тодорхойлолтТодорхойлолтод овог нэр , ажилласан хугацаа , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татвар мэдээллийг агуулсан байх (аж ахуй нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж орлого олдог татвар төлөгчдөд хамаарна)Тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх

12Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаарХарилцдаг банк, дансны дугаараа тодорхой бичихЧөлөөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө  хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих

2. Орон сууцны барилга барих эсхүл худалдан авахад зарцуулсан.... орлого-ыг" чөлөөлөхдөө

/ХХОАТТХ-ийн 16.1.12/

 _ 

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ ХОЁР ДАХЬ БОЛОН ТҮҮНИЙ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД

Д/д Бүрдүүлэх баримтууд Бүрдүүлэх баримтад тавих шаардлага

Тайлбар

1

Бичгээр гаргасан хүсэлт Иргэний бичгээр гаргасан хүсэлт

2

Иргэний үнэмлэхийн хуулбар Иргэний үнэмлэхээ хуулбарлаж авчрах

Иргэний үнэмлэхийг, хуулбарын хамт авчрах

3

Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар авчрах Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч-хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ” эх хувиараа байгаа тохиолдолд нотариатаар баталгаажуулахгүй.

4

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр Оршин суугаа  татварын албанаас  авсан Татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт  орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл  хийж баталгаажуулсан байх Орлого олгон суутган тооцоолол хийсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх,мөн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээ харъяа татварын хэлтсээр баталгаажуулсан байх

5

Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт Тодорхойлолтод овог нэр , ажилласан хугацаа , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татвар мэдээллийг агуулсан байх (аж ахуй нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж орлого олдог татвар төлөгчдөд хамаарна) Тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх

6

Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар Харилцдаг банк, дансны дугаараа тодорхой бичих Чөлөөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө  хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих

 .

2013 онд хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт эдлүүлэх үед бүрдүүлэх

материалын жагсаалт

2.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр " албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхдээ /ХХОАТТХ-ийн 24.6/

 _

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24.6

Д/д

Бүрдүүлэх баримтууд Бүрдүүлэх баримтад тавих шаардлага

Тайлбар

1

Хөнгөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт Иргэний бичгээр гаргасан хүсэлтэд шаардлагатай мэдээллийг бичих

2

Иргэний үнэмлэхийн хуулбар Иргэний үнэмлэхээ хуулбарлаж авчрах Иргэний үнэмлэхийг, хуулбарын хамт авчрах

3

Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ нь нотариатаар  баталгаажсан  байх Гэрчилгээг нотариатаар баталгаажуулан авчрах

4

Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт Тодорхойлолтод  оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэл сургалтын  төлбөрийн хэмжээ , төлбөр төлөгдсөн мэдээллийг тусгасан тухайн сургуулийн  албан бичиг байх Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолтыг эх хувиар авчирна   Сургалтын төлбөр төлсөн баримтыг орчуулгын товчоогоор орчуулуулсан байх

5

Сургалтын  төлбөр төлсөн баримтууд Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр  төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд , эсхүл түүний  хуулбар Сургалтын төлбөр төлсөн баримт авчрах

6

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр Оршин суугаа  татварын албанаас  авсан татвар төлөгч иргэний орлого татварын  бүртгэлийн дэвтэрт  орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл  хийж баталгаажуулсан байх Орлого олгон суутган тооцоолол хийсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх,мөн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээ харъяа татварын хэлтсээр баталгаажуулсан байх

7

Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт Тодорхойлолтод овог нэр , ажилласан хугацаа , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татвар мэдээллийг агуулсан байх

Тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх

(аж ахуй нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж орлого олдог татвар төлөгчдөд хамаарна)

8

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар Дэвтрийн хуулбарыг авчрах

Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авчрах

9

Орлого нотлох бусад баримт Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авчрах Гадаадын их, дээд сургуульд сурч буй өндөр төлбөртэй  оюутны сургалтын төлбөрт төлсөн орлогыг нотлох баримтууд орж буй

10

Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар

Харилцдаг банк, дансны дугаараа тодорхой бичих Хөнгөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө  хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих

 .

2013 онд хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт эдлүүлэх үед

бүрдүүлэх материалын жагсаалт

_. 

3.Суралцаж байх хугацаандаа  хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан" хөнгөлөлтийг эдлүүлэхдээ /ХХОАТТХ-ийн 24.7/

___. 

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24.7

Д/д

Бүрдүүлэх баримтууд Бүрдүүлэх баримтад тавих шаардлага

Тайлбар

1

Хөнгөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт Иргэний бичгээр гаргасан хүсэлтэд шаардлагатай мэдээллийг бичих

2

Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар Иргэний үнэмлэхээ хуулбарлаж авчрах

Иргэний үнэмлэхийг, хуулбарын хамт авчрах

3

Сургалтын  төлбөр төлсөн баримтууд Сургалтын төлбөр  төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд , эсхүл түүний  хуулбар

Сургалтын төлбөр төлсөн баримт авчрах

4

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр Оршин суугаа  татварын албанаас  авсан Татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт  орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл  хийж баталгаажуулсан байх Орлого олгон суутган тооцоолол хийсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх,мөн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээ харъяа татварын хэлтсээр баталгаажуулсан байх

5

Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт Тодорхойлолтод  оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэл сургалтын  төлбөрийн хэмжээ , төлбөр төлөгдсөн мэдээллийг тусгасан тухайн сургуулийн  албан бичиг байх Оюутны сургуулийн тодорхойлолтыг эх хувиар авчирна

6

Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар

Харилцдаг банк, дансны дугаараа тодорхой бичих Хөнгөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө  хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих

А.Энхжаргал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsahimaar avaach dee:
tsahimaar avdag bolson bna geed yavaad bh yum. yag une moriig togtoogood ogoochee. gadaadad bgaa bidend tsahimaar avdag bol zugeer bna. 21-r zuund baahan ochir chiregdel bolgoj bsnaas tsahimaar avdag bol hen hendee ashigtai bmaar yum uul ni
2015-01-08
tsahimaar avaach dee:
tsahimaar avdag bolson bna geed yavaad bh yum. yag une moriig togtoogood ogoochee. gadaadad bgaa bidend tsahimaar avdag bol zugeer bna. 21-r zuund baahan ochir chiregdel bolgoj bsnaas tsahimaar avdag bol hen hendee ashigtai bmaar yum uul ni
2015-01-08
hudlaa:
tanai dyyrgiin salbaruud material avahgyi l bna shyy dee. shine programmtai bolson geed. bitgii avch bgaa gej hudlaa medeelel ogood bai. hynii ajild sadaa bolson yumnuud.
2014-01-08
ehleed:
ehleed tatvariin gazariin oroolonguudaasaa huuli bus oprlogiinh ni tatvariig av. bas buhel buten uul, tal, or avaad hulgui bayajaad yavaa uls turchiduusuu, luivarchidaasaa ter tatvaraa av. daraa ni yadarsan oloniihoo halaasiig temter dee. turiin ner barij ajil hiij baigaa tsarai uzuulsen ih baga luivarchid minee. tatvariin muuhai avbgai nart bi lav itgedeggui. ted tatvariin naira uuusgej uursdud ni ashigtai baidlaar argalah yum l haij yavdag. tegeed neg yadarsan amitan taaraldah yum bol tuuniig uchir zuggui duviilgeed mundag ajil hiiusen hun bolj showddag yum.
2014-01-07
solongos:
ded said purev gegch huniig ta nar unen nuur tsaraig ni olood haraarai. erunhii said altanhuyagt heden bair ugluu gangar invest xxk kompaniin 40% iig ugluu tegen barin turd shurgallaa. anh purev turuu gegchtei niilj barilgiin kompani baiguulaad ovoo sain blaa. odoo purev said bolloo turuu ni baynzurh duuregt ith d suudaltai bolloo. ene 2 bol heniig ch haash ni tulhej chadah humuus. olon saihan meregjiltei zaluusiig avilga ugun esvel daramtal esvel zohion baiguulalttai hor nairuulj ajil albagui bolgoj zarimiig ni shorond hiilee. gol ni ene 2 huuli bus huuli zurchij huuliig munguur unelj yavdag baisnaa nuun daldalhiin tuld turd shurgalj namd haatsailuulah gej guij bndaa.
2014-01-07
solongos:
ded said purev gegch huniig ta nar unen nuur tsaraig ni olood haraarai. erunhii said altanhuyagt heden bair ugluu gangar invest xxk kompaniin 40% iig ugluu tegen barin turd shurgallaa. anh purev turuu gegchtei niilj barilgiin kompani baiguulaad ovoo sain blaa. odoo purev said bolloo turuu ni baynzurh duuregt ith d suudaltai bolloo. ene 2 bol heniig ch haash ni tulhej chadah humuus. olon saihan meregjiltei zaluusiig avilga ugun esvel daramtal esvel zohion baiguulalttai hor nairuulj ajil albagui bolgoj zarimiig ni shorond hiilee. gol ni ene 2 huuli bus huuli zurchij huuliig munguur unelj yavdag baisnaa nuun daldalhiin tuld turd shurgalj namd haatsailuulah gej guij bndaa.
2014-01-07
solongos:
ded said purev gegch huniig ta nar unen nuur tsaraig ni olood haraarai. erunhii said altanhuyagt heden bair ugluu gangar invest xxk kompaniin 40% iig ugluu tegen barin turd shurgallaa. anh purev turuu gegchtei niilj barilgiin kompani baiguulaad ovoo sain blaa. odoo purev said bolloo turuu ni baynzurh duuregt ith d suudaltai bolloo. ene 2 bol heniig ch haash ni tulhej chadah humuus. olon saihan meregjiltei zaluusiig avilga ugun esvel daramtal esvel zohion baiguulalttai hor nairuulj ajil albagui bolgoj zarimiig ni shorond hiilee. gol ni ene 2 huuli bus huuli zurchij huuliig munguur unelj yavdag baisnaa nuun daldalhiin tuld turd shurgalj namd haatsailuulah gej guij bndaa.
2014-01-07
unen:
solongos yavsan negen ni ami nas eruul mendee zoliosloj baij bair avdag blaa. ulsad ajilaad engiin neg ajilchin hun sar buriin munguu tsugluulaad bair avsan gej sonsson uu? tiim hun mongold lav bhgui. tur zasgiihan eh oron gazar shoroogoo sendiichsen alt uul uurhai huuli bus naimaa gaali gazriin alba ... ed nar hulgailsan uchraas hurungjsun. barilgiin kompaniudiin ard turiihun bdag ted muu chanargui barilgaa zaragdahgui bolohoor ni uursdiin kompaniudaa demjsen huuli gargasan ter ni ipotek buyu 8% iin tegej baij uuriin huviin kompaniudaa ulam tomruullaa. mongold barilgiin biznes har tamhinii naimaanaas dutahgui ashig olj ugdug gej gadnii biznesmenuud yarih unenii ortoi
2014-01-07
hudal:
hend ch hurteelgui hurteemjgui shal teneg huuli durem juram gargah yumaa. uursdud ni heregtei tur yamd agentlaguud edniig tejeeh gej ard tumnee shulna. nuser tom tur baahan salbar yaamd agentlag tend ni uuriin ur huuhed ehner nuuts amraguud ajildag tedniig tejeeh ni ard tumen. bair 100 sayaar avlaa gehed dahiad 10 saya nemegdej bn. 110 sayiin bairnii uuriin urtug ajiliin huls gazar material tehnik zasal chimeglel bugd orood 40 sayd bagtaj bga. getel barilgiihnii ard turiihun bdag. munguu ugaaj bgaa l humuus.
2014-01-07
future:
thank you for providing of useful information. good luck bolor-erdene
2014-01-06
novsh shig yum *rdax yum aa:
bair xudaldaj avsan xun xungulullt edlex gej baixad zarsan xunii orlogiin 2%-n tatvar tulsun barimt *rdaxdaach yaxav dee, ali bolox avsan yumaa uguxgui gej l uzex yum daa xuurxii
2014-01-06
irgen:
harin tiim anh udaa avsan ni unen banknaas zeel avsan ni unen bhad yun ch ih materialav dee yaaj nugalaa gargahaa l bodoh yum.
2014-01-06
awdf:
novshiin ih material burduulhiimaa, eniigee bagasgaj boldoggui yum yy, uguhgui gej bga yum shig nayan yum nehhiin
2014-01-06