С.Баярцогт гишүүнээсээ татгалзаагүй
УИХ-ын гишүүн С.Баярцогт бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг гаргажээ гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч буй. Тэгвэл энэхүү мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. Тэрээр АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэхэлцсэн асуудлыг танилцуулж байсан юм. "С.Баярцогт гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан өргөдөл гаргасан гэж мэдээлж байна. Энэ талаар тайлбар өгөөч" гэсэн сэтгүүлчийн асуултад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "С.Баярцогт гишүүн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлт гаргаагүй. Надад болон бүлэгт хандаж ямар нэгэн өргөдөл өгөөгүй. Тийм шалтгаан ч байхгүй. Ажлаа хийдгээрээ хийгээд явж байгаа" гэсэн хариулт өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ