
Монгол Улсын Засгийн газраас “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010 оны 275 тоот тогтоолоороо баталсан. Энэхүү батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороо зохион байгуулж байгаа бөгөөд “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын явцыг хэлэлцэх зорилгоор “ТООН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ” сэдэвт форумыг зохион байгуулжээ.
2015 он гэхэд дэлхий даяар радио телевизийн аналоги системээс тоон системд бүрэн шилжихээр болж байна. Аналоги системээс тоон системд шилжинэ гэдэг технологийн нэг хувьсгал бөгөөд тоон өргөн нэвтрүүлэг, форумыг зохион байгуулсан байна.
Форумын үеэр тоон системийн ач холбогдол, ололт дэвшилтийн талаар илтгэл тавьж, бусад оронд хэрхэн нэвтэрч байгаа талаар хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр БНСУ, Тайван зэрэг гаднын улс орнуудаас ирсэн мэргэжилтнүүд өөрийн оронд тоон системийг хэрхэн нэвтрүүлсэн, ямар саад бэрхшээл учирч байгаа, тоон системд шилжсэнээр технологийн ямар шийдэлд хүрэх талаар туршлагаасаа хуваалцаж илтгэл тавьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ