Д.Эрдэнэбат: Татварын шинэчлэл гэдэг нэрийн дор татварыг өөрчлөхгүй

img

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ оны анхны хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар мэдээлэл хийлээ.

 ds

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  хэлэхдээ “Ардчилсан намын бүлгээс эдийн засгийн болон эрх зүйн суурь орчныг өөрчлөх чиглэлээр хууль, шүүх, хяналтын эрхзүйн орчны шинэчлэлийн чиглэл рүү нэлээн бүтээлч, бодлогын шинж чанартай хуулиудыг батлан гаргасан. Хэдийгээр өнөөдөр УИХ дээр олон янзын үзэл бодол сүлэлдэж байгаа ч гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Шударга ёс” эвсэл болон бусад гишүүдтэйгээ хамтран олонхийг бүрдүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц бодлогын шинжтэй хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж чадлаа гэж дүгнэж байна.

sa

Мэдээж, хүндрэл байсан. Зарим нэг алдаа, оноо байсныг ч бид үгүйсгэхгүй. Гэхдээ нийгмийн уур амьсгал, монголчуудын хөгжлийн гарааны төлөв байдал цоо шинээр тавигдаж байгаа нь Ардчилсан намын болон энэ Улсын Их Хурал дахь олонхийн бүлгийн ажлын үр дүн гэж үзэж байгаа. Монгол Улс хэрэглээ талыг шүтсэн, импортын хэт хараат байдалд байсан он цагийг 2013 онтой хамт үдэж байна. Тийм учраас бид 2013 ондоо сургамж аваад, ололтоо бататгаад, 2014 онд эдийн засгийн өсөлтийг тэлэх, эдийн засгийн өсөлтөөс иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, валютын тогтвортой байдлыг хангах, шинээр батлагдсан шүүх, хууль хяналтынхаа эрхзүйн орчны шийдлийн үр дүнг үзэхээр хүлээж байна. Шүүхийн шинэчлэлээс гадна төрийн тогтолцооны реформыг хийхээр зорьж байна. Бид төрийн тогтолцооныхоо, Үндсэн хуулийнхаа асуудлаар улс төрийн намуудынхаа асуудлаар, Сонгуулийн нэгдсэн хуулийн асуудлаар ойрын хугацаанд бусад нам, улс төрийн хүчнүүдтэйгээ зөвшилцөнө. Энэ шийдэл маш үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 2013 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас юу үлдсэн бэ гэдгийг бид эргэн харж, ярилцлаа. Нийт 30 хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн юм байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 7 хууль нь батлагдаж, 11 хууль нь хэлэлцэх шатандаа, 12 хуулийн төсөл өргөн баригдаад, хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа юм байна. Эдгээр хуулиудаас юу юуг онцолж хэлэлцэх ёстой вэ гэдгийг өнөөдрийн бүлгийн хурлаар ярилцаад, ямар ч байсан улс төрийн шинэчлэлийн хуулиудаа яаралтай хэлэлцэж, энэ хаврын чуулганаар баталж дуусгах хэрэгтэй юм байна гэдгийг ярилцлаа. Үүнийг бусад улс төрийн хүчнүүд ойлгож, хүлээж авах байх гэж найдаж байна. Үнэнийг хэлэхэд, бид цөөнхийн бүлэгтэй улс орныхоо эдийн засгийг тэлэх чиглэлд, улс төрийнхөө тогтолцооны шинэчлэлийн чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байгаа. Хэрэв цөөнх бодлогын шинжтэй эдгээр асуудлууд дээр, улс орныхоо хөгжлийн шинжтэй асуудлууд дээр, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, улс орондоо шударга ёс тогтоох асуудал дээр популист хэв маяггүйгээр идэвх санаачилгатай хамтарч ажиллана гэвэл бид УИХ-ын болон УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахад бэлэн байгаа. Бид хуулийн өөрчлөлт дээр улс орны эрх ашгийн үүднээс зөвшилцөнө. Түүнээс хуульд заасан зарчимгүй үйлдэл дээр зөвшилцөх ойлголт АН-ын бүлэгт байхгүй гэдгийг дахин хэлье. Энэ намрын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байсан гол асуудлуудын нэг нь юу байсан бэ гэхээр “Хотуудын тухай асуудлыг Засгийн газар түргэн оруулж ирээч ээ” гэсэн асуудлыг ярьж байгаа. Үнэхээр хотын статусыг монгол орон бодох ёстой. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд хотын асуудал, хотжилт хоцрогдож байгааг анхаарах ёстой. Аймгийн төвийг сум биш хот болгомор байна. Дархан, Эрдэнэт, Замын-Үүдийг хот болгомоор байна. Шийдэх асуудал олон байгаа тул энэ асуудлаа маш хурдан шийдээч ээ гэдэг үүргийг Засгийн газарт өгсөн.

sa

Татварын тухай асуудлаар АН-ын бүлэг зарчмын шийдэл гаргалаа. Татвар болон төсөвтэй холбоотой асуудлыг Үндсэн хуулиар Засгийн газар өргөн барьдаг. Тиймээс АН-ын бүлгийн гишүүдээс татварын асуудлаар гишүүд данаараа хуулийн төсөл өргөн барихаа больё гэдэг дээр санал нэгдсэн. Татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд Засгийн газраас ирэх долоо хоногоос татварынхаа бодлогыг яаж шийдэх юм бэ гэдэг асуудлыг гаргаж ирээч ээ гэдэг даалгаврыг өгч байгаа. Монгол Улсад татварын шинэчлэл гэдэг нэрийн дор татварыг өөрчлөхгүй. 2006 онд батлагдсан 4, 10 хувийн татвар өнөөдрийг хүртэл Монгол Улсад үйлчилж байгаа. Энэ маш зөв зарчим байсан юм байна гэдэг дээр АН байр сууриа илэрхийлж байна. Харин 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжийн орлогын татварын 90 хувийн буцаан олголтыг шийдье гэдгээ яаралтай шийдвэрлэх шаардлагатай.

s

Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг өөрчилье гэж байгаа бол хуульд тоо хэмжээнийээ өөрчлөлтийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй гэдэг дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгдэж байгаа. Тийм учраас энэ хоёр асуудлыг энэ сардаа багтаагаад шийдье гэвэл бид дэмжихэд бэлэн байгаа. Татвар төсөвтэй холбоотой асуудлыг Засгийн газар оруулж ирж байж, УИХ шийддэг байх ёстой гэсэн байр суурин дээр АН-ын бүлэг санал нэгдсэн. Өнгөрсөн онд бидний хийсэн шүүх, хууль хяналтын эрхзүйн шинэчлэлийн чиглэлээр олон хууль энэ оноос мөрдөгдөж эхэлнэ. Ард иргэдэд ямархуу ач холбогдолтой вэ гэдэг мэдээллийг Х.Тэмүүжин сайд хийнэ” гэлээ.

бй

Х.Тэмүүжин сайд "2012 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүх, хуулийн байгууллагын шинэтгэлийн ажил эхэлсэн. Хуулиуд батлагдаж, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхэд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль гэх мэтчилэн зургаан хуулиар шүүхийн шинэтгэлийн асуудал эхэлсэн. Тодотгож хэлэхэд, шүүхийн шинэтгэл дуусаагүй. Шинэтгэлийн үйл явц эхлээд, үргэлжилж байна. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ 6 багц хуультай холбогдуулаад, шүүгч, прокурор, өмгөөлөгч, ямар нэгэн байдлаар хувийн сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалаа ашиглан, хэрэг маргааныг хууль бусаар шийдвэрлэсэн байх юм бол лицензийг нь цуцалдаг тогтолцоо одоо үйлчилж эхэлж байна. Тиймээс хуульчид илүү хариуцлагатай болж эхэлж байна. Лиценз нь өөрөө хуульчдын хариуцлагыг өндөржүүлж байгаа юм. Арав хоногийн дараа өргөн баригдах гэж байгаа Гэмт хэрэгт холбогдох зөрчлийн тухай хуулиар хэрэв хуульч лицензээ хураалгах юм бол мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, лицензгүйгээр ажилласан байх юм бол гэмт хэрэгт тооцогдох болно. Бидний шүүх, хуулийн байгууллага шударга бус байна, хариуцлагагүй байна гэж байнга шүүмжилдэг. Тэгвэл хариуцлага тооцдог тогтолцоо нь бүрдээд, ажиллаж эхэлж байна. Нөгөөтэйгүүр 2013 онд батлагдсан тодорхой хуулиуд энэ оны эхний өдрөөс үйлчилж эхэлж байна.Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль, Тахарын албаны тухай хууль үйлчилж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор нэлээд олон төрлийн шинэ харилцаа, механизмууд гарч ирж байна. Манай улсад гэрч хохирогчийн хамгаалах ямар ч тогтолцоо байгаагүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүчтэй бол дурын хүн дурын гэрч, хохирогчид нөлөөлдөг байсан нь хуулиар хязгаарлагдаж байгаа юм. Хэрэв гэрч, хохирогчид нөлөөлсөн бол хуульч, шүүгч, иргэн хэн байх нь хамаагүй хариуцлага тооцдог механизмд шилжиж байна. Шударга ёс өөрөө байж байгаад бий болдог юм биш. Шударга ёс нь баримтаар, гэрчээр, хохирогчийн мэдүүлгээр батлагдаж, бий болдог. Ийм тогтолцоо ажиллаж эхэлж байна. Монгол Улсад анх удаа ийм хамгаалалтын тогтолцоо бүрдэж байна.

\бж

Хоёрдугаарт, Цагдаагийн албаны тухай хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол улсан мөн анх удаа олон нийт, иргэний хяналтад түшиглэсэн цагдаа бий болж байгаа юм. Хороо болон сумдад ажиллаж байгаа бүх цагдаагийн албан хаагчид өөрийн явуулж буй үйл ажиллагааний талаар мэдээллийг иргэдэд тайлагнадаг болж байгаа юм. Аймаг, нийслэлийн иргэдийн хурлын дэргэд /11мин/ Иргэний зөвлөл гэдэг байгууллага байгуулагдаж эхэлж байна. 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл энэ процесс үргэлжилнэ. Иргэний зөвлөл байгуулагдахаар манай хороо, манай сум, манай аймаг, манай хотод цагдаа хэрхэн ажиллаж, миний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ гэдгийг мэдэх эрхтэй болж байна, төлөвлөлтөд нь оролцох эрхтэй, үйл ажиллагааг үнэлэх эрхтэй болж байгаа юм. Монгол Улсад цагдаа буюу хууль сахиулах байгууллага иргэндээ ээлтэй, тэдэнрүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулах бололцоотой болж байгаа юм. Эдгээр хуулиуд батлагдаад, үйлчилж эхэлсэнтэй холбогдуулаад, дараагийн хуулиудын томоохон шинэтгэл эхэлж байна. УИХ-д өргөн баригдаад, батлагдахаа хүлээгээд байж байгаа энэ долоо хоногоос хэлэлцүүлэгт нэлээд шургуу орж байна. Мөрдөх албаны тухай хуулиа батлаад авах юм бол хар тамхи, зэвсгийн худалдаа, цахим гэмт хэрэг, байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэх мэт гэмт хэргүүдийн талаар судалгаа, тоо баримтуудыг нягтлах, илчлэх арга барилыг боловсронгуй болгох гэхчлэн хариуцах байгууллага нь өөрөө мэргэжлийн болно. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар түвшинд байна вэ гэдгийг бас судлах болно.

б

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, маргааш өргөн барихаар шийдсэн Галт зэвсгийн тухай хууль, Хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай байгаа. Энэ гурван хууль өргөн баригдсаны дараа галт зэвсгийн эргэлтэнд бүрэн хяналт тавих бололцоотой болно. Сүүлийн үед галт зэвсэг хэрэглэн гэмт хэрэг хийх байдал ноцтой бөгөөд олон болж байна. Ингээд харахаар, бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр галт зэвсгийн худалдааны талаар хяналтаа алдчихсан, одоо үйлчилж буй хуулиар сумны хяналт огт байдаггүй, үүнээс болоод ийм төрлийн гэмт хэрэг түгээмэл гарах нөхцөл байдлыг бүрдүүлчихсэн байна. Эдгээрт хяналт тавих, нөгөө талаар галт зэвсгийн эргэлтийг зохистой байдалд оруулахын тулд энэ хуулийн зайлшгүй шинээр батлах ёстой. Өнгөрсөн бямба гарагт Засгийн газар хэлэцээд УИХ-д өргөн барихаар цаг авсан. Ирэх бямба гарагт Засгийн газраар хэлэлцэгдээд, дараагийн долоо хоногт нь УИХ-д өргөн барих хуулиуд гэвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бэлэн болчихсон байна. Хүчирхийлэл бол далд үйлдэгддэг, хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгөхөөс айдаг, санхүүгийн болоод сэтгэл санааны, биеийн хүчирхийлэл үйлддэг учраас үнэхээр төвөгтэй байдаг. Энэ харилцаануудыг жилийн өмнөөс тодорхойлоод, судалгаануудыг нарийн хийж байгаад, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг шинэчлэхгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй юм байна гэж дүгнээд, хуулийн төслийг боловсруулсан. Ирэх долоо хоногийн хуралдаанаар Засгийн газарт оруулна.

ыб

Энэ хуультай зэрэгцээд Гэмт хэргийн хуулиа цуг өргөн барих гэж байгаа. Бид Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барьсан байсан боловч Ардын намын зүгээс уг хуулийг “Зөрчлийн тухай хууль”-тай зэрэг өргөн барихгүй бол бид хэлэлцэхгүй гэсэн шаардлага тавьсан тул татаж аваад байсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль багцаараа ороод ирэхээр далд үйлдэгддэг, шинэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх үйл ажиллагаа нэлээд сайжирна гэж үзэж байна. Мөн “Хуулийн тухай хуулийн төсөл” өргөн баригдана. Хууль санаачлах эрх бүхий Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гэсэн 78 субьект хууль өргөн барьж байгаа боловч нэг стандарт мөрдөхгүй байгаа. Өөөр өөрсдийн дур сонирхлоор бичдэг, өөр өөр нэр томъёо хэрэглэдэг, тооцоо судалгаа байдаггүй, энэ нь хуулийн тогтолцоог гажуудуулдаг,  эцсийн дүндээ хэрэгжүүлэх үүрэгтэй албан хаагчдад маш их хүндрэл учруулдаг. Хууль боловсруулахдаа эрх нь хөндөгдөж буй бүлгүүдтэй уулзалдаж, мэдээлэл хэрхэн өгөх вэ, хуулийг хэрхэн бичих вэ, бичсэний дараа хэрхэн үнэлэх вэ, үнэлсний дараа хуулиа дахин сайжруулахдаа юуг анхаарах вэ гэхчлэн маш өргөн хэмжээний боловсруулалттай хуулийг өргөн барьж байгаа. Мөн энэ хаврын чуулганаас өмнө ирэх долоо хоногт амжин Засгийн газрын хурлаар хэлэлцэгдэж, УИХ-д өргөн баригдах нэг хуулийн төсөл бол Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хууль юм. Монгол Улсад өнөөдөр захиргааны буюу төрийн бүх байгууллага эрх мэдэлтэй боловч тэр эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх тухай процессийн хууль огт байхгүй. Иймээс Захиргааны алба хаагчид шийдвэр хэрхэн гаргах вэ, эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ, гарсан шийдвэрт нь өртөж буй иргэдийнхээ асуудлыг хэрхэн сонсох вэ, иргэдийн саналыг сонсоогүй бол таны шийдвэр хүчинтэй болох уу, үгүй юу гэдэг асуудлыг нэг стандартад оруулах процессийн хуультай болно. Мөн энэ процессийн хуулиа зөрчвөл Захиргааны шүүхэд хэрхэн хянагдаж, маргааныг хэрхэн шийдэж байх вэ гэдгийг нарийвчлан тодорхойлсон хуультай болох юм. Үүгээрээ татварын байцаагч, нийгмийн ажилтан гэхчлэн төрийн захиргааны бүх ажилтан нэг сатндартаар иргэдэд үйлчилдэг болох юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч сая шинэ оны босгон дээр хэлсэн мэндчилгээндээ “Судалгаанд суурилсан үйлчилгээ рүү шилжсэн төртэй болно” гэж хэлсэн. Тэгвэл ийм төртэй болоход түлхэц болох энэ хуулийн төсөл ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Ингээд хаврын чуулганаас өмнө “Ухаалаг бөгөөд судалгаанд суурилсан үйлчилгээ рүү чиглэсэн  төртэй болохын тулд ямар стандарттай байх вэ” гэдэг хуулиудын төсөл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хуульзүйн яаман дээр бүрэн боловсруулагдсан. Санал авах үйл явц дуусч байна. Засгийн газарт оруулаад, дараа долоо хоногт багтаан өргөн барина. Хаврын чуулган эхлэхэд Монгол Улс ямар төртэй байх вэ, төр хариуцлагатай байх уу, дүрэм журмаар ажилладаг хууль сахиулагчтай байх уу, хүний эрхийг хангаж чадахуйц тийм стандарт уруу очих уу гэдэг зорилтыг хэрэгжүүлэх том хэлэлцүүлгүүд эхэлнэ.

б

Дахин хэлэхэд, Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны үйл ажиллагааны тухай хууль, Хуулийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд дээр анхаарлаа сайн тавьж өгөөрэй. Эдгээр хууль нь суурь харилцааг өөрчижл байгаа болохоор олон хүний эрх ашгийг хөндөх томоохон хээлцүүлгүүд өрнөх болно. Эдгээрээс гадна хаврын чуулганд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай гэсэн хоёр төрлийн хууль өргөн барина. Шүүхийн процесст шүүгч, хуульч хэрхэн ажиллах вэ, хууль сахиулагчид хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг зохицуулсан хуулиуд өргөн баригдана. Хуульд заагаагүй бол хүний эрхийг хязгаарлах эрх хэнд ч олгодохгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэвч өнгөрсөн 23 жилийн хугацаанд манайд дандаа даргын шийдвэрээр хүний эрхэнд халддаг байсан.

ы

Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулагчийн үйл ажиллагааны тухай хуулиар зөвхөн хуульд заасан журмаар иргэний эрхийг хязгаарладаг, гэр оронд нь нэвтрэн ордог, үйл ажиллагааг нь таслан зогсоодог болно. Ийм хууль байхгүй үед дурын татварын байцаагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажилтан хэн нэгний бизнесийг таслан зогсоодог, өмч хөрөнгийг нь битүүмжилдэг, эрүүгийн хуулиас давсан торгууль тавьдаг байсан. Одоо эдгээр хууль батлагдсанаар бүх юм зөвхөн хуулийн хүрээнд, маргаан гарвал зөвхөн хуулийн дагуу шийдэгдэнэ. Шүүх хүний эрхийн хэрэм цайз буюу  баталгаа болно гэсэн Үндсэн хуулийн зорилт уруу бодит утгаараа очно. Хаврын чуулганаар Хуульзүйн байнгын хороо болон УИХ эдгээр хуулиудыг хэлэлцэн, маш их ачаалалтай ажиллана. Сэдвийн хувьд маш сонирхолтой, нийгмийн маш ач холбогдолтой, иргэний хувьд эрхийнх нь баталгаа болох хуулийн төслүүд энэ намрын чуулганы үлдсэн хугацаанд болон ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх болно" гэлээ.

Мэдээллийн төгсгөлд Д.Эрдэнэбат "Цаашид АН-ын бүлгийн мэдээлэлд голлох сэдвийн дагуу холбогдох гишүүд болон сайд нар оролцож мэдээлэл өгч байх болно. Энэ удаа Х.Тэмүүжин гишүүн эхлүүлж, хуульзүйн шинэтгэлийн хүрээнд бидний тавьж буй бодлого ийм байна гэдгийг танилцууллаа. Дараагийн долоо хоногт улс төрийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар, улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар Ажлын хэсгийнхэн мэдээлэл өгнө. Үүний дараагийн хурлаад Санхүүгийн шинэчлэлийн асуудлаар Татварын бодлоготой холбоотой асуудлаар холбогдох сайд нар болон ажлын хэсгийнхэн мэдээлэл өгнө. Энэ мэтчилэн тодорхой, нэгдмэл ойлголтыг өгч байхгүй байхгүй бол бор шувуу нисгэх маягаар нийгэмд тогтворгүй байдал үүсгэж болохгүй. Олонхийг бүрдүүлж байгаа гишүүд асуудалд хариуцлагатай, бодлоготой хандах ёстой. Тавигдаж байгаа бодлого, хийгдэж байгаа ажлын үр дүнгийн талаар ард иргэдэд зөв мэдээлэл өгдөг болох ажлыг эндээс эхлүүлж байна" гэлээ

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi bna:
uurchluhguigeer yaj shinchlemalh geed baigaa mal ve
2014-01-08
temka:
za bitgii hydlaa *gaad bai temuujin
2014-01-07
irgen:
elbegeegin elbeg art uran zurgin galareigaas tatvar avsnuu.
2014-01-06
irgen:
shudargaar yvsanni tatvar torguuli aldangi hvv nogduulaad hezeesh bosoj shadahgvi bolloo. yu bodoj bndaa.
2014-01-06
dulzen:
ta buhen bur ard tumneesee tasarchee uursduul bolj baival busad hamaagui yu ai tatvariig 100saya hurtel orlogtoi bol-3huvi, 100-500saya bol - 5huvi, 500saya-s deesh bol - 10huvi geed togtoogood ugchuul ulsad oroh orlogo ers usunu duu odoo bugd jigd 10 huvid jijig aj ahuin negjuud suhurch baina sh dee ah-han
2014-01-06