Баянгол дүүрэг “Монгол гоёл” нэртэй сарын аян зарлалаа

img

Монголын уламжлалт их баяр цагаан сарыг угтаж, монгол ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах,сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Монгол гоёл” монгол ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцсаа сурталчлах сарын аяныг энэ нэгдүгээр сарын гуравнаас хоёрдугаар сарын нэгний өдрийг хүртэл зохион байгуулж байна. Уг аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, харъяа газар хэлтэс алба, хороод, ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, коллежууд хамрагдах бөгөөд аяны хүрээнд дүүргийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж монгол үндэсний хувцас хэрэглэл, соёлын өвийн үзэсгэлэн худалдаа гаргаж мөн хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой эрэгтэй, эмэгтэй, хос, хүүхдийг байгууллага тус бүрээр шалгаруулах юм байна. Тус аянд шилдгээр шалгарч, монгол сайхан өв уламжлалаа дээдлэн үндэсний хувцасаараа иж бүрэн гоёж чадсан хүмүүсийг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм байна. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

So true. Honsety and everything recognized.
2011-12-30