Ким Чен Уны төрсөн өдөрт Родман уригдав
Энэ сарын 21-нд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 31 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ Деннис Родманыг урьсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. NBA-н шилдэг тоглогч асан Хойд Солонгосын шигшээг дасгалжуулахаар болж өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-16 өдрүүдэд тус улсад айлчилсан билээ.
Родманы хувьд ирэх лхагва гарагт нөхөрсөг тэмцээн зохион байгуулахаар Хойд Солонгост дахин айлчлахаар болжээ. Нэр тамирчинг Хойд Солонгосын шигшээ багийг дасгалжуулаад зогсохгүй, дипломат харилцаанд өөрчлөлт авчрах магадлалтай гэж Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагууд бичиж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ