Эмч нарыг хулгайлжээ

img

Сирид ажиллаж байсан “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмч нарыг хулгайлсан тухай тус байгууллага албан ёсоор мэдэгдлээ. Хулгайлагдсан эмч нар нь Перу, Бельги, Дани, Швед, Швейцар улсын иргэд гэнэ. Сирийн хойд нутагт ажиллаж байсан эмч нарыг босогчдын хэт явцуу үзэлт нэг бүлэглэлийн зэвсэглэсэн дайчид тагнуул байж болзошгүй тул байцаалт авна хэмээн авч явжээ.

Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч “Бид өөрсдийн хамтран ажиллагсадын амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийн нууцлалыг хангах шаардлагатай байна. Тиймээс нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ. “Хил хязгааргүй эмч нар” байгууллага нь байгалийн гамшиг, цэрэг дайны мөргөлдөөний улмаас гэмтэж бэртсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилго бүхий олон улсын, төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь Сирид болж байгаа иргэний дайны үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх зөвшөөрлийг албан ёсны эрх баригчдаас аваагүй учир гол төлөв босогчдын хяналтад байдаг газарт үйл ажиллагаа явуулдаг аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мэдээч :
хаана ч эмч нар л хувь хүнийхээ хувьд хохирч байх юм монголд эмч нарыг хүндэлж ойлгож хөдөлмөрийн үнэлгээг нь нэмэгдүүлж хариуцлага тооцож баймаар юм
2014-01-09