С.Бямбацогт: Цагаан сараас өмнө цалинг 30 хувиар нэмэгдүүл
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн С.Батболд, Су.Батболд, Ё.Отгонбаяр нар хамтран мэдээлэл хийлээ.
бй
Мэдээллийн эхэнд бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "МАН энэ оны анхны бүлгийн хуралдаанаа хийлээ. Бид 2014 онд “Түмнээ түшиж, ард иргэдээ сонсоно. Төрөө хянаж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана” гэсэн уриаг гол болгоно. Энэ удаагийн хуралдаанаар үндсэн таван асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, гаднаас 100 тонн улаанбуудай импортлохоор болсон асуудлаар Су.Батболд мэдээлнэ. Оюутолгойн гэрээний талаар Сү.Батболд мэдээлнэ. Ё.Отгонбаяр гишүүн эрүүл мэндийн салбарын асуудалд анхаарлаа хандуулж, иргэдээс мэдээлэл авах болсон талаар тус тус танилцуулна" гэв.
бйыС.Бямбацогт “Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. 2012 оны эхний улиралд цалин тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэнээс хойш нэг ч нэмэгдээгүй. Гэтэл өнөөдөр валютын ханш 1700 төгрөг даваад байна. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн чадсангүй. Иргэдийн цалин тэтгэвэрийг Цагаан сараас өмнө 30 хувиар нэмэгдүүлэх, багш, эмч болон үйлчилгээний ажилтнуудад илүү нэмэхийг шаардаж байна. Нөгөө талаар төсвийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хувийн хэвшлийнхэнд таатай орчныг бүрдүүлэх, татварын тогтвортой орчныг бүрдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн бодлого явуулахгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихгүй орхиж буй алдаатай бодлого, тухайлбал 10 саяаас дээшхи орлогоос НӨАТ төлдгийг 200 сая болгон өсгөх хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ-аар хэлэлцэхгүй байна. Хувийн хэвшлийг татвараар дарамтлахгүй, хураана, хорино гэдгээ болих хэрэгтэй. Төрийн дарамтад ажиллах хэцүү байвал, төр засаг, эрх баригчдад дуу хоолойгоо хүргэхийг хүсвэл бидэнд хандаж болно” гэв.
өб
Су.Батболд гишүүн “Атрын III” аян, улаанбуудайнд урамшуулал өгөх гэх мэт бодлогын үр дүнд Монгол Улс 2010 он гэхэд өөрийн хэрэгцээг 100 хувь хангаад, дээрээс нь 204 мянган тонныг экспортлох, нөөцлөх хэмжээнд хүргэсэн. Гэтэл өнөөдөр салбарын алдаатай бодлогын үр дүнд 100 мянган тонныг гадагш экспортлох тухай биш, 100 мянган тонн улаанбуудайг гаднаас импортлон оруулж ирэх гэж байгаа талаар яригдаж байна. Үүнээс харахад салбарын сайдын ажилдаа хандсан хандлагын үр дагавар гэж харагдаж байна. Мөн “Засгийн газар нь экспортыг дэмжиж, импортыг багасгах бодлого барина гэсэн боловч импортыг дэмжиж байна. Нэг тонн буудайг оруулж ирэх нь 320 сая төгрөг. Тэгэхээр 100 тонныг импортлосноор 30 гаруй сая ам.долларыг цэвэр гадагш нь алдаж байна гэсэн үг”. Ийнхүү импортлон орж ирэх буудай нь хэдхэн компаний гараар орох магадлалтай. Юу гэвэл өмнө нь Тариалан эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд гаргасан 48 тэрбумын 32 тэрбум нь ганцхан компанид очсон. Нэр ус нь ч дуулдаж байгаагүй гурилын компаниуд хөтөлбөрт нь хамрагдсан байсан. Тиймээс МАН-ын бүлгээс Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, яагаад ийнхүү гаднаас буудай импортлох хэмжээнд хүрсний шалтгааныг тодруулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.
бө
Түүний дараа Сү.Батболд гишүүн энэ долоо хоногт чуулганаар сонсох “Оюутолгой төслийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын талаар мэдээлсэн. Тэрбээр “Оюутолгойн гэрээ сайн болсон гэж хэлэхгүй. Гэхдээ тухайн үед Оюутолгой төслийн талаар шүүмжилж байсан нөхөд өнөөдөр бүгдээрээ шийдвэр гаргагчид болчихсон байгаа. УИХ-ын удирдлагаас эхлээд, Уул уурхайн сайд хүртэл хийж байна. Тэд биднийг шүүмжилж байсан харин одоо засч залруулж буй эсэхийг нь бид шаардах эрхтэй. Гэтэл шүүмжлэгчид маань ажлыг эрчимжүүлж урагшуулахад бодитойгоор харагдах зүйл хийсэнгүй. Харин ч саар мэдээлэл их байна. Далд уурхайн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт олдохгүй байгаа тухай мэдээлэл л гарч байна. Тиймээс Оюутолгойн асуудлаар цаашид юу хийж, төлөвлөж байгаагаа нээлттэй зарчмаар ажиллах хэрэгтэй” гэв.
ычй
Харин Ё.Отгонбаяр гишүүн “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг ярихгүй байхын аргагүй болжээ. Эмнэлгийн дарга нарын асуудал, ажил хаялт гэх мэтийн асуудалд анхаарлаа хандуулж байх хооронд чинь цаана нь хүүхдүүд эндэж, өвчтөнүүд хохирсоор байна. Вакцинаас болсон гэх хохирогчийн тухай ярьж байна. Өмнө нь эмчийн хайхрамжгүйгээс түлэгдсэн хүүхэд, хариуцлага алдсанаас эндсэн охин гээд тохиолдлууд ч гарсаар байсан. Үүний талаар бид ярилцах ёстой. Иргэдээс ч нээлттэй мэдээлэл авна. Тиймээс маргааш Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн салбарын тулгамдаад буй асуудлын талаар уулзалт хэлэлцүүлэг болно. Энэ үеэр салбарын ажилтнуудтай, мөн эмч эмнэлгийн ажилтны буруугаас хохирсон хохирогчидтой уулзана” гэлээ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ