Улаанбаатарт 21 хэм хүйтэн байна
Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 26-31 хэм, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. 20-22 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 26 градус хүйтэн байлаа. Харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ