Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

img

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болно. Тус хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд болж, “Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуулийн зардал батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн төслийн хэлэлцэнэ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
bitgii ustgaarai guij bn
2014-01-08
bataa:
omhii hujaa naraa nen dariu mongoloos zailuulaachee hamgiin tvrvvnd ene asuudaliig cshiideechee arai den dej bn too barih heregtei toriin bodlogo gej bnuu ali ulsiin bodlogo ywagdaad bnaa mongol uls mon biz dee omhii hujaa nariig harahaar nvd horsoj bn
2014-01-08