Сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалт үргэлжилж байна

img

 

Сургуулийн захирал, эрхлэгч нарыг сонгон шалгаруулах шинэ журам хэрэгжиж эхлээд байгаа. Энэхүү журманд захирал, эрхлэгч нарыг эцэг эх, багш нарын оролцоотойгоор нээлттэй сонгон шалгаруулахаар зохицуулалт хийсэн. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн захирлыг сонгон шалгаруулалт нээлттэй явагдсан бол өнөөдөр 10.00 цагаас Дарь-Эхийн 102-р сургууль дээр захирлын нээлттэй сонгон шалгаруулалт болох юм. Тус сургуулийн захиралд найман хүн өрсөлдөж байгаа аж.

Сургууль, цэцэрлэгийн захирлууд эрх мэдлийнхээ хүрээнд хамаатан саднаа ажилд авдаг. Үүнээс болж сургуулийн эд хөрөнгийг шамшигдуулж, сурагчдын сурлагын түвшинд нөлөөлдөг гэж хардагддаг. Сонгон шалгаруулаад авчихвал эцэг эхээс гаргадаг энэ төрлийн шүүмж багасах юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

turuu :
ene songon shalgaruulalt ni shoy shuu dee. shal hudlaa shuu.
2014-01-07
zochin ba 5 a 3 g ba :
80 gedeg 1 r horoolold bdag baga syrgyylli olon saihan bagshtai gej boddog bolobch hydlaa dan hyylbar nytaghdar arhichin bagsh nar zob darga geed bgaa bayanbat gyai g shalgaj ogmaar bna es tagbel bid oor shygmaar shalgyylna ooriin medleg ter hynd bna yy
2014-01-07