Ангела Меркел осолд оржээ

img

Германы Канцлераар гурав дахь удаагаа сонгогдож түүхэн амжилт тогтоосон Ангела Меркел өчигдөр цаны баазад цанаар гулгаж байгаад осолд орсон тухай Ерөнхий сайд Хавиер Веттир Берлин хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Түүнийг гурван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэв. Эмч нарын дүгнэлтээр, Меркел өнгөрсөн “Зул сар”-ын баярын үеэр гэр бүлийнхэнтэй явган аялал хийж байхдаа өвдөгөндөө хүнд гэмтэл авсан нь дахин сэдэрсэнээс болсон гэжээ. Түүний өвдөгний яс цуурсанаас болж алхаж чадахаа больсон гэнэ.

1

Меркелийн нарийн бичгийн дарга “Түүнийг эмчилгээ сайн хийлгэвэл хоёр долоо хоногийн дараа эмнэлэгээс гарах боломжтой. Мөн Меркелийг эмнэлэгт байх хугацаанд Ерөнхий сайд Хавиер Веттир Канцлерын ажлыг давхар хашихаар болсон” гэж мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene haanaas medee avch orchuulahaaraa ingej hudlaa burdag yum be? germanii kanzler gedeg chini yerunhii said ni shuu dee.neg buhel buten ulsiig tes uur yerunhii saidtai bolgood l bichsen baih yum daa. tereer yavgan yavj baigaad bish zanaar gulgaj yavaad uvdgunduu bish tunhendee bertel avsan gej germanii buh l hevlel medeeleliin heregsel yarij bna
2014-01-07