Сонгуулийн үеэр 18 иргэн амиа алдав

img

Бангладеш улсад бүх нийтийн сонгууль өчигдөр болж өндөрлөв. Сонгуулийг эсэргүүцсэн иргэд, цагдаа нарын хооронд үүссэн мөргөлдөөний улмаас 18 иргэн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Цагдаа нар эсэргүүцэгчдийн эсрэг гал нээсэн хэмээн НҮБ-аас мэдээлсэн байна. Бангладешийн төв хэвлэл “Рихам” мэдээлсэнээр сонгуулийн үеэр 100 гаруй санал хураах байр гэнэт галд автаж, саналын хайрцагнууд алга болсоноор 10 мянга гаруй иргэний санал хүчингүй болсон гэнэ.

Парламентын сонгуульд эрх баригч Авами Лиг ялалт байгуулжээ. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан урьдчилсан мэдээллээр эрх баригчид сонгогчдын дийлэнхийн саналыг авч 147 суудлын 105-д ялалт байгуулсан байна.

Сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хамгаалахаар 50 мянга гаруй цэрэг байрлуулжээ. Гэхдээ эдгээр хамгаалалтын ажилтнууд сонгогчдыг хамгаалах бус, тэдний саналыг луйвардахад анхаарсан гэж барууны хэвлэлүүдэд шүүмжилсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ