“Нарантуул”-ын өргөтгөлийн хэсгийг цэгцэлнэ

Өргөтгөлийн гадна болон дотор талд зам тээврийн осол зөрчил өдөрт 2-3 удаа гардаг төдийгүй нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар өргөтгөлийн хэсэгт байрлах автомашин зогсоол хөдөлгөөний нягтрал ихтэй, хүйтний улиралд автомашинаа шөнөжин халааж агаарын бохирдол үүсгэдэг, жолооч нар автомашинаа харж хонохдоо орчинд ил задгай бие засдаг зэрэг зөрчил илэрсэн юм. Тиймээс, энэ байдлын таслан зогсоох, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, “Нарантуул” худалдааны төвийн орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор худалдааны төврүү нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлаж хэт бөөгнөрлийг сааруулах, өргөлтгөлд шөнийн цагаар автомашин байрлуулж, хонуулахгүй байх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. “Нарантуул” худалдааны төвийн зөвхөн өргөтгөлийн хэсэгт өдөрт дунджаар 3500 гаруй иргэн үйлчлүүлж, 1500 орчим машин байнга буюу түр зогсдог гэсэн дүн мэдээ байдаг аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ