Гэмт хэрэг зөрчлийн 1485 дуудлага иржээ
Нийслэлийн цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2014 оны 1 дүгээр сарын 06-наас 07-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1485 дуудлага, мэдээлэл шалгагдсан байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 3, хулгайлах 8, хүчиндэх 1, танхайрах 8, булаах 2 хэрэг гарсан байна. Харин зам тээврийн хэрэг 7, осол 24 гарч, 9 хүн гэмтсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ