ЦЕГ гурван дэд даргатай болжээ

img

Цагдаагийн албаны тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрөгч баасан гаригт ЦЕГ, УМБГ хоёрыг нэгтгэх тушаал гаргаж, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл, оны өмнө 60 хүнтэй байсан ЦЕГ шинэ бүтцээрээ 157 хүнтэй болж өргөжүүлсэн байна. Харин 200 албан албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байсан УМБГ шинэ бүтцээр 60 хүнтэй болсон байна.  Энэ тухайгаа эрхэм сайд тайлбарлахдаа “Улсын хэмжээнд онц хүнд, зохион байгуулалттай хэрэг мөрдөж буй хоёр байгууллагыг нэгтгэн цомхон, чадварлаг бүрэлдэхүүнээр ажлыг явуулна” гэжээ.

Мөн ЦЕГ-ыг гурван дэд даргатай болгосон. Тодруулбал, С.Баатаржав, Ж.Ганбаатар нэр дээр нэмж Д.Эрдэнэбаатарыг дэд даргаар томилоод байгаа аж. Тэрээр ЦЕГ-ын Аюулгүй байдал хариуцсан дэд даргаар ажиллах юм.

Түүнчлэн, Х.Тэмүүжин сайдын тушаалаар ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрыг татан буулгаж, тус газрын дарга, хурандаа Д.Адъяабазарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Үүнээс гадна ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дэд дарга Г.Баясгаланбатыг чөлөөлж, оронд нь О.Мөнхбатыг томилсон бол Дотоодын цэргийн штабын хэлтсийн дарга, хурандаа Ж.Амгаланг шинээр байгуулагдаж байгаа Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн даргаа томилсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qqqd:
jijig ohiduud bicheed bnuuda
2014-01-07
sh sh sh:
умбг-ыг цег-тай нэгтгэх биш эцг-тай нэгдсэн юм бишүү юу бичээд байгаа юм бэ, хаанаас ч хамаагүй мэдээлэл хам хум аваад худлаа алдаатай мэдээллээр түмнээ төөрөгдүүлэхээ болиоч
2014-01-07
.hhhhh:
neg l olon darga. ene tegeed nuguu shinechilel n uu
2014-01-07
одон:
би андуурсан мэдээлэл бичжээ. 4 том албыг нэгтгэж нэг удирдлагатай болгосон байна. 1000 дарга нэртэй албан хаагчийг 157 хон болгосон юм байна шүү.
2014-01-07
temuujin:
elbegee danhar tur geed bgaa biuu bi chadaj bna ta nar namaig diileh uu nadad erh medel bna
2014-01-07
....:
ха ха. их мэдэгч сайд тэмуужин толгойг нь томруулж аг гэнээ.
2014-01-07