Ким Чен Уны авга эгч ор сураггүй алга болжээ
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны авга эгч Ким Ген Хи амиа хорлосон байх магадлалтайг Өмнөд Солонгосын тагнуулчид мэдэгджээ. Түүний нөхөр Чан Сон Тэкийг цаазалсаны дараа Ген Хи хатагтай олны нүдэнд огт харагдаагүй гэдгийг тагнуулчид баталсаар байна. Ким Ген Хи нөхрөө цаазлуулсаны дараа ч албан тушаалаасаа огцроогүй, тэр бүү хэл олны нүдэнд ил гарсан гэсэн барууны хэвлэлүүдийн мэдээллийг тагнуулчид няцаажээ. Тагнуулчдын мэдээлэлд үндэслэн Өмнөд Солонгосын нэгэн сонинд Ким Ген Хи өнгөрсөн есдүгээр сарын 10-наас хойш олон нийтийн өмнө гараагүй. Зүрхний шигдээсээ эмчлүүлэхээр Хятад руу явснаас хойш эх орондоо ирээгүй хэмээн мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ