Ц.Туваан: Улаанбуудайн үнэ өссөн нь гурилын үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн

img

Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.  Үүнтэй холбогдуулан ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваанаас зарим зүйлийг тодруулсан юм.

6

-"Атрын-III" аяныг дэмжихгүйгээр импортоор улаан буудай оруулж ирэх  шаардлага байна уу  гэх гишүүдийн шүүмжлэлд та ямар байр суурьтай байна вэ?

-Бид энэ аяныг дэмжсэн. Тиймээс ч аяны хүрээнд улаан буудайг  сан болон гурилын үйлдвэрүүдэд нөөцөлж байгаад дотоодын хэрэгцээнд  гурил болоод гарсан. Одоо нөөцөнд улаанбуудай байхгүй.  Тиймээс тодорхой хэмжээний нөөц үүсгэх зорилгоор улаан буудайг импортоор авахад Гаалийн татвараас чөлөөлөх хууль оруулсан. Энэ улаан буудай гурил болж  очно. Нэг удаагийн арга хэмжээнд Гаалийн татвараас чөлөөлвөл гурилын үнэ тогтвортой байх юм.

7

-Улаан буудайн зах зээлийн үнэ ямар байна вэ?

-Улаан буудайн зах зээлийн үнэ  энэ жил 380-400 мянган төгрөгийн үнэтэйгээр тариалан эрхлэгчдээс гурил үйлдвэрүүдэд очиж байгаа. Гадаад зах зээлд  260 орчим ам.доллар байгаа. Энэ нь манайхаас өндөр үнэ  юм. Орос, Казахстаны зах зээлд улаан буудайн үнэ өдөр, дээр нь манай улсад валютын ханш өсч байгаа. Үүн дээр татвар төлбөр улаанбуудайн үнэ бүр өснө.  Тийм учраас УИХ-д энэ хуулийн төслийг оруулсан.

7

-Хуулийн төсөл ямар хугацаатай хэрэгжих вэ?

-Батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ.  Арга хэмжээг  зургаадугаар сарын нэгэн хүртэл хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хооронд 100 хүртэлх мянган тонн улаан буудайг бид импортоор оруулж ирэх юм. Энэ хугацаанаас хойш импортловол дотоодын тариалан эрхлэгчдэд сөргөөр нөлөөлөх магадлал үүснэ гэж болгоомжилж байна.

7

-Үрийн буудайг 20 мянган тонныг нэмж импортолно гэж байгаа нь 100 мянган тонн улаанбуудайнаас гадна яригдаж байна уу?

Энэ асуудлыг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх явцад гишүүдээс гарсан санал. Өнгөрсөн намар тодорхой хэмжээгээр ургац алдсан.  Үрийн чанар урд жилүүдийнхтэй харьцуулахад сайн байгаа ч гэсэн  импортын улаан буудайтай харьцуулахад чанар муу байгаа. Энэ нь үрийн бодлого алдагдсантай холбоотой байгаа.  Үүнд анхаарч эрлийз сортын үр оруулж ирээд дотоодын аж ахуйн нэгжүүд таривал хураан авах ургацын чанар, га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэнэ гэсэн бодолтой байгаа.

8

-Гурилын үнэ нэмэгдсэн улаан буудайтай холбоотой юу?

-Гурилын үнэ бага зэрэг нэмэгдсэн. Өнгөрсөн жил гурилын үйлдвэрүүд аж ахуйн нэгжүүдээс  280 мянган төгрөгөөр улаанбуудай авч байсан бол энэ жил дунджаар 300 мянган төгрөг болж өссөн. Үүнтэй бас холбоотой.

8

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ах нь:
туваан миний дүү чи энэ жил улаанбуудай 380-400 мянган төгрөгийн үнтэй гээд өрөө ярчихаад 3 минутийн дараа, энэ жил бага зэрэг нэмэгдэж 300 болсон.хэлэх үгээ бодож сурь. тэгээд импортоор орох буудай 580 мянгаас нааш үйлдвэрүүдэд хүрэх боломж үгүй.газар дэрээ 260-300 ам. доллартай байхад. өнөөдөр нэг ам. доллар 1750 байна туваан минэ ээ.
2014-02-09
одхүү:
хүний их эмч туваан хаа-н дэд сайд хийж яагаад болохгүй гэж. оюутан байхдаа хичээлээ их тасалдаг байж билээ
2014-01-07