Мөсөн хонгил

img

Монгол инженерүүдийн бүтээсэн J800N загварын анхны том оврын автобусанд өнөө өглөө сууж тарлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье. Монголчуудын бүтээсэн анхны автобус гэх мэт үгс хананд нь харагдана. Уг автобусыг Эрдү компанийн санхүүжилтээр Цахилгаан тээвэр компанийн инженер, техникийн ажилтнууд бүтээсэн. Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбайд Монгол инженерүүд автобус үйлдвэрлэж эхэлснийг зарлан тунхаглаж, тууз хайчилж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ мэдээж дэмжүүштэй, сайхан ажил. Харин монголчуудын бүтээсэн нийтийн тээвэр хоёр жилийн дараа ямар байгааг мэдэхийг сонирхож байгаа бол J800N загварын автобусанд сууж үзэхийг хүсч байна. Гэхдээ таатай байхгүйг эхлээд дуулгая. Гаднах 25 хэмийн хүйтнийг автобусан дотор ч мэдрэх болно. Товчхондоо мөсөн хонгил. Уг нь олон хүний уур амьсгалаар дулаан орчин үүсдэг дээ. Харин тэр автобусанд өчнөөн олон хүн байсан ч цэв хүйтэн. Солонгост ашиглаж байсан, хуучин муугаар нь дууддаг автобусууд J800N-ийн хажууд тансаг зэрэглэлийнх аж.

аааа

Уг нь орчин нөхцөлөө мэддэг хүмүүсийн бүтээсэн автобус хаа холын Солонгосынхоос хавьгүй дээр баймаар. Улаанбаатарт өвөлдөө хэдэн хэм хүрч хүйтэрдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг хүмүүс автобус ямар халаалттай байх ёстойг ч маниар хэлүүлэх юун. Нэг үгээр хэлбэл Цахилгаан тээвэр, Эрдүгийнхний үйлдвэрлэсэн автобус Монголын уур амьсгал, орчин нөхцөлд тохирсон байх ёстой. Харамсалтай нь бидэнд тохирсон зүйлийг зөвхөн бид л үйлдвэрлэнэ гэж найдах хэрэггүйг J800N загварын автобусаас харж болох нь. Өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн орчин нөхцөлд таарч, хэрэгцээ шаардлага хангахгүй байхад огт өөр уур амьсгал, хэрэглээтэй хүмүүсийн бүтээсэн автобусаас өө сэв хайгаад яах ч юм билээ.

ххх

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
азгүй сэтгүүлч хүйтэнд нь л суужилдээ, би саяхан нэг суусан харин сайхан дулаахан байсан шүү. сэтгүүлч таньд эелдэгээр зөвлөхөд дээрхи нэг бичсэнчилэн нийгмийн болж буй зүйлсээс бичвэл зүгээр байх.
2014-01-09
setguulchid:
чи өөрөө автобус хийж чадах уу. ямарч машин явж байж хална. ийм энгийн юм мэдэхгүй байж юм бичиж байдаг. сэтгүүл нар ийм мэдлэгтэй юм чинь улс яаж хөгжих юм бэ. ард түмний толгойг эргүүлээд байвал хоорондоо хэрүүл хийхээс өөр ажил үлдэхгүй шүү дээ.
2014-01-08
teneg sertguulchid:
erguu novshiin setguulch nar ta nart gegeen saihan um bichih setgel baihgui umaa . . . ta nariin bichdeg um bol erduu l abgai huuhnuudiin heruul, teneg erchuudiin zodoon, hov jiv bolohgui um buhniig l tuuj bicheed niigemd har energy uguud yavah umaa
2014-01-08
zochin:
hoorhii naad trolebus chine chine dulaan graj baihgui gadaa zogsood shuud ajildaa gardag bolhoor moson hongol baih n argaggui, dulaan graj bariad ogchih yumsan.
2014-01-08
haha:
ene setguulch ih zov asuudal hundsen baina. bayar hurgie. harin ene uher mongolchuudyn gargaj bui aviryg haraach. yag ed nar shig dunhuu humuus haldaggui avtabus hiisen uchir hamgaalaad baigaa yum. iim yumnuudaas bolj ene uls hogjihgui
2014-01-08
зочин:
гаднаас автобус оруулдаг хүнд гарууд шатах гээд хэрлэнг хөлсөлсөн бна
2014-01-07
setguulchid:
ymig shuumjilj bolnoo. gehdee ehleed zuv bich! ta unuu ugluu ter muulaad bgaa autobusandaa suuj taarsan bailgui dee, tarsan bish! deer ni tanig end uvaigui ym bichij, hiij buteej bgaa negnee doosh ni hiij baih hoorond ter muulaad bgaa humuus chin tarhi, oyunaa ard tumnihee tuluu ajillulj, hudulmurluj bgaa. uur shig chin l lav setguulch ner zuuj taarsan harsan bolgonoo muugaar buulj, doosh ni hiigeegui ni lavtai. minii l tani helsneer ter autobusand suuj tarah ved ter magtaad bga solongos autobusuudaas iluu l dulaahan bsn.
2014-01-07
мөнхөө:
энэ ч бас нэгэн хүний захиалгаар бичсэн байлгүй дээ тэгээд нэг суугаад хийсэн компани хүмүүсийг л муулах гэсэн юм бол уу дахиад хийлгэхгүй өөрсдөө автобус оруулж ирэх гэсэн ч юм уу хэрэв хүйтэн байна гэвэл энийг шийдэхэд юун хэцүү гэж тусад нь халаагч хийгээд л үлээлгэхэд гүйцээ ш дээ харин энэ хятад солонгосоос бэлэн бүтээгдэхүүн аваад хийлээ гэсэн хүн ч өөрөө шинэ юм сэддэггүй бол бүү садаа бол бүгдийн нийлүүлж угсарч хийх чинь шинэ загвар болдог юм дуурайж хийгээгүй бол өөрсдөө автобусаа хийг л дээ өшөө сайжруулахад нь шүүмжлээд өг л дөө харин ч ийм хийдэг чадвартай хүмүүст баярлах хэрэгтэй удахгүй тансаг сайхан дулаан автобус хийх байлгүй
2014-01-07
amgaa:
эрхэм сэтгүүлчээ та өөрөө гадаадад битгий хэл монголд хэрэгтэй ганц зүйл хийгээгүй гэдэгт итгэлтэй байна. дандаа ул шагайж хүн муулах юм тэрний оронд сайжруулах мэдээлэл бу*ас цуглуулах арга хэмжээний талаар бичвэл яасан юм бэ?
2014-01-07
zuv shdee:
huiten bgaa bol huiten bnaa geed bichihed yundaa uurlasan yum be?mongol hun buteesen bol mongol huniihee tuluu buteesen yum bgaa bizdee.mongol hun huiten yumand yawj baihdaa taarsan tiim zaya muutai amitad gej taaruulj hiisen yumuu haa* yum.mongoliin hiisen yum l bol dutuu dulimag baih yostoi geed bgaa yumuu?dutagdaliig n helehed buruu yum eroosoo algaa daa.yum hiivel hiisen shig hii ldee.
2014-01-07
otgoo:
hudlaa medeelel bna dulaahan bdag bi udur bolgon suudag ene setguulch urd zugiin * baih
2014-01-07
өөөөр:
сохорын газар сохор л яв. өөр юу хэлэхэв
2014-01-07
m1sha:
энэ сэтгүүлч ямар эргүү юм бичдийм бэ худлаа кондуктор нь мөнгө авхаар нь ууралсан юм уу яаасан юм. хичнээн муу байсан ч монгол үйлдвэрлэлээ дэмчсэн нь дээр шдэ. тэр солонгосын комиссын автобус чинь ч хүртэл гаднах тай яг адилхан байдаг шүү харин ч гадаа хөл даардаггүй юм хэрнээ автобуснд нь суухаар хөлдчих гээд байдым шүү.
2014-01-07
зочин :
худалдагсан сэтгүүлч нэртэй малнууд худлаа юм бичихээ болиоч
2014-01-07
evgyi gar:
ug ni hiij bgaa ni saihan yumaa. daan ch dandaa dutuu yum hiih yum .haltar hultar yum hiichiheed boon yum bolhiin.ubtz-iin zytgyyriin depogiin mongol injeneryydiin hiisen zytgyyr mash saihan ed dee. orosiin hediig araasaa chireh shig bolno doo. daan ch bas l dutuu.uvul tsagt ter kabind ni hyn baitugai chutgur ch togtoh argagyi.hoorhii mashinch tuslahuud ni barag huldultiin baidaltai irne shyy dee.odoo yaya gehev dee ter chigeeree daramt.hynd surtal sots niigmiin daramt ter chigeeree todoos tod bgaa daa. neg saihan uudlaad uguh hyn baidag boloosoi.
2014-01-07
zochin:
saihan dulaahan hurdan yawdag unaa bna lee
2014-01-07
bat.:
ene setguulch amidraliig dandaa surguur hardag, surug hun shig bn. mongolchuud yum hiij bhad ingej bichij l baidag. ugsarna uu, yana u ter n gol bish. hamgiin gol n bid hiilee gedegt baigaa. alivaa zuiliig hiih tusmaa ulam iluu hugjij saijirch baidag. delhiid aldartai hyundai-n anhnii mashiniig mashin gej helehiin argagui baisan gedeg. getel odoo har! ted suraltssaar l odoogiin tuvshind hursen. getel negniigee yum hiij baihad demjdeggui yumaa gehed, yadaj muulahgui baimaar yum da. arai ch dee!!!!!
2014-01-07
googoo:
ene bol arail denduu bichjee bi lav hubidaa mongold negch gsn yum hiij baigaag sai*ltai harin duulaanii tuhaid bol nemelt par tegeed duulaalagad ni asuudal baisan yum bailgui dee yr ni mgld avtobusand haya suuhaar holnoos hairaad l baidag gdgiig medeh yum bna
2014-01-07
эрхэм сэтгүүлч таньд:
өө нээрээ дээр нь нэмээд хэлэхэд монголд ганц ширхэг ч техник хэрэгсэл(дор хаяж дугуй толь араа гэх мэт)-ийг нь үйлдвэрлэхгүй байхад монгол инженерүүд өөрийн ур ухаанаараа шийдэж өөрсдийн улсын нэр дээр патент авсан нь харин ч бахархууштай гэж бодож байна. эцсийн эцэст харийн оронд монголчуудын ур ухаан гэж гайхагдаж яваа шүү дээ...энэ бол бидний өмч
2014-01-07
эрхэм сэтгүүлч таньд:
эрхэм сэтгүүлч таны бичсэн нийтлэл үнэний ортой байхыг үгүйсгэхгүй... энэ нийгэмд хэрэгтэй үнэнийг олон түмэнд хүргэж байгааг тань сайшаамаар байна. гэхдээ эрхэм сэтгүүлч та ч бас монгол хүн. энэ автобусыг өөрөөр бол дуобус хэмээн нэрийддэг. цахилгаан тээвэр компанын монгол инженерүүд ерөнхий зураг төслийг нь боловсруулж дэлхийн цахилгаан тээврийн холбооноос патент авсан. монголчуудын ур ухаанаар бүтсээн гэж патент авсан. улмаар монгол ур ухаанаар бүтсэн энэ дуобусыг орос украйн тэргүүтэй зарим улсуудад хүртэл борлуулсан байгаа. миний сонссоноор ойролцоогоор 250 орчим. тэгэхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм л унаа. яг юуг нь монгол инженерүүд зохион бүтээсэн тухай та асууж магадгүй. тэгвэл энэхүү дуобус нь цахилгаан болон дизель хосолмол хөдөлгүүрийг нэг унаанд маш энгийнээр суурилуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан зүйл болсон гэж салбарын хүн нь мэдээллэж байгаа. тэгэхээр хэрвээ эрхэм сэтгүүлч та үүнийг арай өөрөөр дэмжээд бичсэн бол монголчууд бид бас л нэг бахархмаар зүйл хийсэн гэдгийг хүмүүс мэдэх биз. харин таны бичсэн нийтлэл нэгэнт гарсан учир олны анхаарлыг буруу тал руу нь татах нь мэдээж. энэ эрхэм сэтгүүлч таны л ач... ямарч зүйлд дутагдалтай тал гэж бий... хотын гудамжаар ганцхан явж байгаа дулаангүй дуобусанд нь эрхэм сэтгүүлч та морилжээ...
2014-01-07
12345:
darga ni gej seruun zuudelsen xachin yum baidag yum . buh mexanic xeregselee china avaad ugsarch bga zuiliig bid xiilee gej luivardaj bolxogui shvv
2014-01-07