Цагаан сарын ууц, өвчүүгээ хулгайд алджээ

img

Сар шинийн баяр ойртсонтой холбогдуулан орон байрны хулгай их гарч байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б /эр.47н/-ийн өвлийн сууцанд хулгай оржээ. Хулгайч иргэн Н-ийн өвлийн сууцнаас  хоёр ширхэг хонины ууц, нэг ширхэг үхрийн өвчүү зэргийг хулгайлсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ