АТГ-ын бүтцэд өөрчлөлт орохгүй гэв
Энэ сарын 1-нээс манай улсын хэд хэдэн хууль хэрэгжиж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллээр АТГ-ын бүтэц зохион байгуулалтад ихээхэн өөрчлөлт орсон талаарх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Манай АТГ-ын бүтэц, орон тоонд ямар өөрчлөлт ороогүй. Зарим хэвлэл мэдээллээр АТГ-ын нэрийг АТГ ерөнхий газар болгоно, АТГ-ын орон нутаг дахь салбарыг бүсчилсэн байдлаар байгуулна хэмээн бичиж байна. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Харин УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэх асуудлыг Хууль зүйн яамнаас тодруулсан нь дээр байх” гэв.
Иймд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлтэй холбогдож, УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэх эсэх асуудлыг лавлахад “Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэхгүй. Харин УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны хэргийг АТГ-т шалгана” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ