Төрийн аудитын байгууллагын орон тоог нэмэгдүүллээ

img

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгуулагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүрдүүлэлт орон тооны дээд тоог батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолыг хэлэлцлээ. Төрийн аудитын тухай  шинэ хуулиар Төсвийн байнгын хороо дэд бүтцийг батлахаар шийдвэрлэсэн бөгөөд  Бүтцийн талаарх танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга А.Зангад танилцуулсан.

бы

Төрийн аудитын байгууллагын тогтолцооны хүрээнд төрөлжсөн байгууллага ямар байх, орон нутаг дахь нь  ямар байх вэ гэдгийг хэлэлцэж боловсруулаад тус тусдаа биш харилцан уялдаа бүхий нэгдмэл систем байна гэж төсөлд суулгасан. Төрийн аудитын байгууллагын орон тооны хязгаарыг тооцохдоо нийт төсвийн тухай цагалбартайгаар аудит хийдэг  санхүүгийн тайлангийн тоо, урсгал төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ, нэг аудиторт ноогдох ажлын ачаалал зэргийг тооцож үзээд ойрын дөрвөн жилд дунджаар 389 хүн байна гэж тооцсон. Энэ асуудлыг оны эхэнд оруулж ирснээр цаашид хууль хэрэгжүүлэх  ажлыг яаравчлах шаардлагатай байсан. Оны эхнээс аймгийн ерөнхий аудиторуудын үйл ажиллагаа зогссон байгаа тул аймаг орон нутгийн аудиторуудын ажлыг эхлүүлэхэд зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.

бы

Түүний энэхүү танилцуулгын дараа Төсвийн байнгын хорооны дарга Даваасүрэн гишүүн “Аудиторын тухай хууль 2014 оны 1 дүгээр сарын 1 нээс мөрдөгдөж эхэлсэн нь орон тооны өөрчлөлт бүтцээс үүдэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй, хууль бус болсон байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү гэж оруулж иржээ” хэмээн мэдээлэл өгсөн.

ыбө

 Үндэсний аудиторын газарт улсын хэмжээнд нийт 366 хүний орон тоотойгоор ажиллаж ирсэн бөгөөд шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэхэд орон тооны тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн аж. Тиймээс нийслэл, аймаг орон нутагт 23 хүнийг нэмэх шаардлагатай байгаа аж.

б

Аудитын бүрэлдэхүүнд аудиторын албан тушаал, цол хэргэм, ерөнхий нарийн бичиг, удирдах албан тушаалтан тэргүүн дэд зэрэг нэр томъёоны асуудал гишүүдийн дунд маргаан үүсгэсэн. Гишүүд удирдах албан тушаалтан, гүйцэтгэх албан тушаалтан гэсэн байгууллагын дотоод бүтцийн асуудлыг учрыг нь олох гэж  хэлэлцсэн. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны гишүүд санал хурааж, Үндэсний аудитын газрын орон тоог 389 байхаар тогтлоо.

\

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

малчинхүү:
төр томорхоо болъёоооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
2014-01-07
zochin:
ternii orond turiin baiguulagad audit hiideg huviin companuudiin toog usguh estoi busuu
2014-01-07
зочин:
том төр улам томорсоор. ухаалаг төр болох юу болсон бэ. төрийн байгууллагын албан хаагчдын ихэнх нь хөзөр тоглож байдаг үнэн шдээ гэхдээ бүгдээрээ биш байх ажлаа дийлэхгүй хагас бүтэн сайнгүй ажилладаг хүмүүс ч бий тэр газраа орон тоогоо нэмэгдүүлбэл таарна. чухамдаа үндэсний аудитын газар ажлаа дийлэхгүй өдөр шөнөгүй ажилладаг бол хамаа алга.
2014-01-07
зочин:
төрд 1 хүний ажлыг 4-5 хүн хийдэг. ажлын цагийн дийлэнхийг нь компьютерийн хөзөр тоголж өнгөрөөдөг. хөзөр тоголж цалин авагсдын тоог нэмсэн байна.
2014-01-07