Хөдөлмөрийн яамны ажилтай танилцаж байна

img

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Хөдөлмөрийн яаманд ажиллаж байна. Байнгын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Батцогт гишүүний хувьд монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах үүрэг хүлээсэн Хөдөлмөрийн яамыг сонгосон нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар дэвшүүлсэн зорилт, хэрэгжилт ямар байгаа, санхүүжилтийн асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэж ирсэн болон бусад асуудлуудаар мэдээлэл авч, яамны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай танилцах зорилготой аж. Мөн тэрбээр Хөдөлмөрийн яаманд ажиллахдаа яамны харьяа газрууд болох Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институтийн үйл ажиллагаатай танилцаж байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ