Т.Дэлгэрмөрөн хар тамхи биш архины улмаас ухаан алджээ
Шинэ жилийн үеэр “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэсний улмаас машиндаа ухаангүй байхад нь цагдаагийн албан хаагчид олсон талаар хэвлэл мэдээллүүд бичиж байсан билээ.
Уг мэдээллийн дараа эрхэм дуучин Т.Дэлгэрмөрөн энэ талаар “Би хар тамхи хэрэглээгүй. Яаж хүний амьдарлыг ингэж дорд үзэж чаддаг байна аа. Машиндаа явж байтал гэнэт даралт буурч, ухаан алдсан” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байдаг.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Өнгөрсөн сарын 26-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Энхтайвны гүүрний орчимд нэг хүн машиндаа ухаангүй байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход дуучныг ухаан алдсан байхыг олсон аж.
Түүнийг Яаралтай тусламжийн автомашинаар эмнэлэгт хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийсэн байна. Хууль хяналтын байгууллагынхан шинжилгээ хийж үзээд мансууруулах бодист бус, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордсон болохыг тогтоожээ. Иймд дуучин Т.Дэлгэрмөрөнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр Замын цагдаагийн газраас Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ