Том Хэнкс: Үхэхээсээ өмнө амьдралын сайхныг мэдрэхийг хүсч байна

img

Холливудын авьяаслаг жүжигчдийн нэг “Оскар”-ын шагналт Том Хэнкс сүүлийн үеийн уран бүтээл болон амьдралынхаа талаар “Nice magazine сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ.

6

-Биеийн байдал тань хэр байна даа. Оны сүүлчээр чихрийн шижинтэй болсон, бүр нас барах өдөр нь тодорхой болсон гээд л шуугаад байлаа?

-Би одоо 57 настай. Би анх Дэвид Леттермэний теле шоунд оролцож байхдаа чихрийн шижин өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөнөөр энэ яриа дэгдэх болсон. Тиймээ, 36 настайдаа энэ талаар анх мэдэж, цусан дахь сахарын хэмжээгээ багасгахаар тэмцэж эхэлсэн. Өвчнөө эрт мэдсэний ачаар сахар, давсыг огт хэрэглэхээ больж, гаазтай ундаа уухаа больсон. Бид эрт орой алин боловч үхнэ шүү дээ. За нэг нууц дэлгэхэд, чихрийн шижин минь намайг 77 хүрэхэд нөгөө ертөнц рүү авч одно гэж эмч нар хэлсэн. Эхнэр бид хоёр эмчийн өрөөнд сууж байхдаа “бурхан минь ядахдаа 65 нас хүрээсэй” гэж дотроо залбирч байсан. Харин эмч 77 гэхэд өөрийн эрхгүй инээд хүрч 30 насаар залуужсан мэт болсон. Би тэр өдрөөс эхэлж үхэхээсээ өмнө амьдралын сайхныг мэдрэхийг хүссэн.

7

-77 нас хүрэхээрээ шууд л үхэх үү. Тэр хүртэл биеийн байдал тань дордохгүй биз дээ?

-Тиймээ, дордохгүй байлгахын тулд би гамаа сайн барих учиртай. 77 хүрэхээр шууд үхэх байхаа /Инээв/.

7

-Залуу насны хамгийн сайхан нь юу вэ?

-Эрчээ алдахгүй гүйх. Шартахаа мэдэхгүй уух.

7

-Холливудын авъяаслаг жүжигчин төдийгүй найруулагчийн үүргийг чадварлаг гүйцэтгэж буй Леонардо Ди Каприо та хоёр ОХУ-ын улс төрийн нэрт зүтгэлтэн Михайл Горбачевийн тухай кино бүтээхээр шийдсэн. Хэзээ дэлгэцэнд гарах вэ?

-Кинонд “Хүйтэн дайн” болон ЗХУ-ын уналтын үеийн амьдралыг харуулах болно. Кино бүтээгчид Зөвлөлтийн түүхэнд хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн. Кино зохиолыг алдарт “Нууц материалууд” цуврал киноны зохиолч Жон Шибан бичиж, төслийн ерөнхий зөвлөхөөр Горбачев өөрийн биеэр орчуулагчдын хамт оролцоно. Киног “Горбачев” гэж даруухан нэрлэхээр шийдсэн. ЗХУ-ын задралын тухай кино хийх санаа Ди Каприод 2011 онд Горбачевтай өөрийн биеэр танилцаж, түүнийг бишрэн хүндэтгэх болсон цагаас хойш төрөх болсон гэдгээ надад хэлж байсан. Тун удахгүй дэлгэцэнд гарах болно.

7

-Та амьдрал дээр хэр тайван хүн бэ?

-Бодоод байсан чинь би ер нь амьдрал дээрээ ч тайван амгалан юм байна. Гэр бүлийнхэнтэйгээ тайван харьцаатай байдаг. Гэхдээ би киноны дүрүүд дээр их л бодолд авсан байдалтай харагддаг гэж олон хүнээс сонссон.

7

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Сүүлийн үед уран бүтээлдээ урьдынх шигээ ачаалалтай ажиллаж чадахаа байж. Хөгшин Хэнкс ядарч эхэлж байна гэж бодох вий. Би зүгээр л гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлмээр санагдаад л зарим киноны саналыг хүлээн авалгүй өнгөрөөсөөр байгаа. Киноны нэр нь “Ахмад Филлипс” бөгөөд гол дүрийг бүтээсэн. Энэ удаагийн Оскарт энэ дүрээрээ нэр дэвшиж байгаа. Мөн “Ноён Бэнксийг аврах нь” нэртэй “Уолт Дисней” компанийн бүтээл дээр ажиллаж байгаа. За тэгээд 2015 онд гарах “Инферно” хэмээх шинэ киноны зураг авалтад удахгүй гарна.

7

-“Ахмад Филлипс” киноны дүрийн талаар?

-Энгийн, жирийн ахмад. Хүмүүсийн эд зүйлийг тээвэрлэдэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг жирийн л ахмад. Сомалийн далайн дээрэмчид энгийн иргэдийг хэрхэн хохироож байдаг талаар ойлгуулах гэсэн бүтээл. Барьцаалах, барьцаалагдах ямар мэдрэмж төрдгийг давхар харуулах гэж зорьсон. Уг нь ахмад эрсдэлтэй алхам хийхийг хүсээгүй. Гэвч далайн дээрэмчид хөлгийг барьцаалан, хүмүүсийг хороож эхэлдэг. Ингээд л хөлөг онгоцоо хамгийн сайн мэддэг ахмад юу хийхийг киноноос үзээрэй.

7

-Сэтгэлд хоногшин үлдсэн дүр. Яагаад сонгох болов?

-“Цэрэг Райнийг аварсан нь”, “Форест Гамп”, “Ногоон бүс”-ийн гол дүрүүд юм даа. Тэгэхдээ энэ дундаас “Цэрэг Райнийг аварсан нь”-ийг онцлохыг хүсч байна. Яагаад гэвэл цэргүүдийн амьдрал ямар хүнд болох, цэрэг болгоны ард гэр бүл, хайртай хүн, цэрэг эрс болгон эх орныхоо төлөө ямар хүнд хэцүү байдлыг туулдаг, дээрээс нь дайны үед тэр олон хотуудад дайснуудтай тулан гэр бүлийн гишүүн бүрийн төлөө улсаас өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд хэчнээн хүн амиа алдаж байна гэх мэт олон зүйлийг багцлан харуулдаг учраас. Мөн би өөрөө тухайн үед өвчтэй байсан ч зураг авалтаа дуусгасан. Тиймээс олон дурсамжтай үйл явдлууд болж өнгөрсөн.

7

-Ээ бурхан минь, та энэ гайхалтай уран бүтээлүүдэд тоглосноороо кино урлагийн хаан гэж дуудуулах учиртай шүү дээ.

-Үгүй дээ. Тэгэхдээ баярлалаа.

7

-Дэлхийн II дайны талаар та яаж тийм сайн мэддэг юм бэ?

-Би чинь өөрөө 1950-аад онд төрсөн. Намайг хүүхэд байхад л дайны сэдэвтэй маш олон зүйл байлаа. Бүхий л кино, жүжиг дээр дайныг дүрслэн харуулсан, хүний хагацал, хайр сэтгэлийг үзүүлдэг байв. Магадгүй тийм болохоор л би дайны талаарх киноны дүрийг арай илүү ойлгодог юм болов уу.

7

-Хэрэв та бизнес эрхэлдэг байлаа гэж бодъё. Мэдээж дөрөв, тав, зургаан долоо хоногийн дараа ямар байдалтайгаар ажлаа төлөвлөх вэ.

-Учир нь би яаж бизнесийн хүрээгээ тэлэх вэ гэхээс илүү, хэрхэн уран бүтээлийн аугаа санаа олох вэ, хөгжилтэй, ялалтын сэтгэл зүйд чиглэсэн тийм л зүйл бодох байсан. Магадгүй энэ бүхэн мэргэжлийн онцлогтой холбоотой байх.

7

-Хүүхдүүдийнхээ тухайд яриач. Тэд хэрхэн өсөж торниж байна даа?

-Дөрвөн хүүхэдтэй. Колин, Элизабет Энн нар анхны эхнэрээс минь мэндэлсэн. Харин сүүлийн эхнэр Рита Чет, Трюмэн нарыг төрүүлж өгсөн дөө. Трюмэн амьдралд минь баяр баясал авчирсан. Мэдээж би дөрвөн хүүхэддээ хайртай. Гэвч бага хүү минь надад үргэлж инээд хөөр бэлэглэдэг. Элизабет ч ялгаагүй. Түүнийг бага байхад нь кино үзүүлэх гээд дагуулаад явж байтал өмдөндөө бие засч орхисон. Ойлгож байна уу, ээж нь байгаагүй учир надад маш хүнд байсан. Шууд л ариун цэврийн өрөө хайсан. Кино театрт олон хүн байсан, биднийг хараад л инээгээд хөгөө чирсэн шүү. Тэд бол миний амьдралын үргэлжлэл. Би тэдний эх булаг гэж байнга хүүхдүүддээ сануулдаг.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

юм-үз:
сайн байцгаана уу? миний хайрладаг, хүндэлдэг, дуртай жүжигчний нэгэн. дүр бүр нь ердөө л энгийн, хүмүүн төрөлтөн бид чинь "хүн байхын", "хүн гэгддэгийн" учир ухаанг харуулж үзүүлдэг.
2014-01-08
rk999:
mash sain jujigchin.
2014-01-07
рхөм:
жинхэнэ жентелмен хүний ярилцлага
2014-01-07
55555:
yneheer mash sain jyjigchin.ih saihan hyn shyy
2014-01-07
zochin:
mash goyo jujigchin shuu,ih engiin hun gej sonson um bn,zailuul sahariin uvchtei um baijee,urt naslah boltugai
2014-01-07