Монголбанк 12 сая ам.доллар, 60 сая юань нийлүүлжээ
Монголбанкны 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлжээ. Энэ дагуу Монголбанк 12 сая ам.доллар, 60 сая юанийг арилжааны банкуудад нийлүүлсэн байна. Төв банкны зарласан ханш өнөөдрийн байдлаар ам.доллар 1693.04 төгрөг, юань 279.65 төгрөг байна.
Мөн өнөөдөр банкууд своп хэлцлээр 55.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ