Импортын улаанбуудайг татвараас чөлөөлөх төслийг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн.албан татвараас чөлөөлөх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга төслийн товч танилцуулгыг хийсэн.
б Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Гурил үйлдвэрлэгчид стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг ирэх зургадугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр дотоодын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, стратегийн улиралын нөөц бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулсан” гэлээ.
б Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, С.Бямбацогт, С.Баярцогт нар асуулт асууж, хариулт авч саналаа хэллээ. Тухайлбал: Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт төслийг дагалдуулан тогтоолын төсөл батлуулах горимын санал гаргасан ч татвараас чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа хэмээн дэмжлэг авсангүй.
б Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн.албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёлолоор санал хураалгахад саналыг дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
бй
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ