Д.Гантулга: Охины өвдсөн шалтгаан вакцинтай хамааралгүй

img

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр сахуу, татрангийн вакцинд хамрагдсанаас болж зарим хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тухай бичих боллоо. Үнэхээр вакцинд хамрагдсанаар ямар нэгэн хүндрэл гарах уу? Нийтлэлд нэр дурдагдаад байгаа хүүхдийн хувьд ямар учиртай болох тухай, ер нь дархлаажуулалтын ач холбогдол үр нөлөөний тухай ярилцахаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулгатай ярилцлаа.

ый

-Сахуу, татрангийн вакцин ямар нэгэн хүндрэл үзүүлдэг үү?

-Сахуу, татрангийн вакцин ямар нэгэн бактери, вирус агуулдаггүй уг өвчнүүдээс сэргийлэх зорилготой хоргүйсгүүр. Хоргүйсгүүр гэдэг нь үхүүлсэн буюу идэвхигүйжүүлсэн бактери, вирус бус тэдгээрийн хорыг идэвхигүйжүүлсэн хэлбэр юм. Хоргүйсгүүр учраас дээрх хоёр өвчний нянгийн эргэлтэнд нөлөөлөхгүй хүүхэд дархлаагүй бол дээрх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай гэсэн үг. Хүүхдийн 1 настайд нь хийсэн идэвхтэй дархлаа 7, 15 настайд нь суларч өвчлөх эрсдлийг бий болгодог. Энэ үед нь дархлал сэргээх зорилгоор давтан хийдэг. Сахуу, татрангийн вакцин өөрөө хамгийн аюүлгүй, хүндрэл үзүүлдэггүй вакцины  нэг. Нийт тариулсан  хүүхдийн 10 хүртэл хувьд халуурах, хавдах, улайх шинж тэмдэг илэрч 2-3 хоногт өөрөө арилдаг. Нэг сая тарилганд 1-2 анафилактик шок илэрч болдог ийм л вакцин. Хүүхдийг эмч үзэж үнэлээд, вакцинжуулсны дараа  30 минут анафилактик шокийн эрсдлээс сэргийлж хяналтандаа байлгадаг.

быө

-Тэгвэл яагаад зарим хүүхдэд нь урвал илэрдэг юм бол?

-Дархлаажуулалт гэдэг нь энгийн үгээр хэлвэл өвчин үүсгэдэг нян, вирустай ижил төстэй уураг, хоргүйсгүүр, эсвэл хэдэн зуу дахин сулруулсан вирусээр хүний дархлааны тогтолцоог хуурч, хүүхдийг тухайн халдвараар өвдөхгүй болгож байна гэсэн үг. Хүүхэд болгон, хүн болгон байгалийн бодгаль, өөрийн физиологийн онцлогтой. Зарим хүмүүс төмрөнд, зарим нь хөнгөн цагаанд, зарим нь гоймонд, зарим нь нарны харшилтай байдаг. Саван, угаалгын нунтаг, уруулын будаг гэх мэт энэ их химийн бодисын хэрэглээ, агаарын тоосжилт, утаа, янз бүрийн гаралтай хоол хүнс хэрэглэж байгаа тохиолдолд харшил, хүний биеийн дархлаа хэт мэдрэмтгий болж янз бүрийн хариу урвал үзүүлж байна. Бид нарны, хөнгөн цагааны харшилтай гээд нарыг, хөнгөн цагааныг буруутгаад байдаггүй биз дээ. Жишээлвэл вакцин хийсэн 999,999 хүүхдэд зүв зүгээр, 1-2 тохиолдолд анафилактик шок бүртгэгдэг гэдэг нь вакцин гэхээсээ илүү тухайн хүүхдийн дархлаа хэт мэдрэг байж урвал өгч байна гэсэн үг.

бы

-Эцэг, эхчүүдийн дунд эргэлзээ төрч байна. Аюулгүй гэдэгт бүрэн итгэж болох уу?

-Тухайн вакцин үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж буй вакцины дараа илэрч байгаа урвал, дархлаа тогтоох чадавхи, хэрэглэж буй аппарат, технологи, халдвар хамгааллын дэглэм, тоосонцорын хэмжээ, хүн хүч зэрэг үйлдвэрийн бүхий л шатанд хяналт хийж, чанар, аюулгүй байдлыг тодорхойлсны дараа ДЭМБ-ын гэрчилгээг олгодог журамтай.

Манай эмч мэргэжилтнүүд ч гэсэн дэлхийд нэрд гарсан вакцин үйлдвэрлэдэг үйлдвэр дээр сургалт хийхэд тухайн үйлдвэр чанарын хяналтын хоёр албатай, тэднийг хянаж байдаг чанарын багтай байх бөгөөд дээрх алба, багт жар гаруй хүн ажилладаг юм билээ. Энд вакцин үйлдвэрлэдэг, савладаг дамжлагт нь нэг ч нян, тоосонцор байхааргүйгээр ариун цэврийн дээд зэргийн орчныг бүрдүүлсэн байдаг. Дэлхийн олон улсад  өөрийн вакцины технологио нэвтрүүлсэн хөрөнгө, чадалтай том үйлдвэр гэхэд зөвхөн ганцхан салхинцэцэгийн вакцин даа л ДЭМБ-ын гэрчилгээг авсан байна гэж бодохоор тэр гэрчилгээг маш нарийн шалгуур, хяналтын доор өгдөг нь тодорхой. Эцэг, эхчүүд вакцины чанар, аюулгүй байдалд эргэлзэх хэрэггүй.

йб

-Тэгвэл яагаад дархлаажуулалтад хамрагдсанаас болоод хүүхэд эрүүл мэндээрээ хохирлоо гэсэн яриа гараад байгаа юм?

-Сүүлийн үед яригдаад байгаа Баянхонгор аймгийн харьяат долоон настай охины хувьд хүүхдийн дархлааг сэргээдэг сахуу, татрангийн вакцинд хамрагдсан. Охин ийм өвчтэй, зовж, шаналж байгаа нь үнэхээр өрөвдмөөр байна. Охиныхоо төлөө сэтгэл зовж байгаа аав, ээжийг ойлгож байна. Монголын хүүхдийн буян заяа түшиж хурдан эдгэрэх бол уу гэж бодож байна. Охинд тохиолдсон өвчин нь дархлаажуулалтын вакцинд хамрагдсанаас шууд үүдэлтэй гэж хэлэх боломжгүй. Учир нь манай эмч мэргэжилтнүүд судлаад сахуу, татрангийн вакцин, охины өвдсөн өвчинтэй  хамааралгүй гэж үзсэн.

Өнгөрсөн 10 дугаар сард болсон уламжлалт Дархлаажуулалтын 10 хоногийн үеэр Баянхонгор аймагт 2800 гаруй хүүхэд уг вакцинд хамрагдаж, 54 хүүхдэд хэсэг газрын урвал халуурах, хэсэг газар улайх, хавдах шинж илэрсэн тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд мэдээлэл ирсэн. Өнөөдөр мэдээлэл чөлөөтэй, эх сурвалж маш олон тул системный васкулит өвчин сахуу, татрангийн вакцинтай шалтгаан хамааралтай эсэх талаар интернетээс хайлт хийж болно. Хамгийн их хандалттай мэдээллийг үзэхэд янз бүрийн вирус нянгийн халдвар, В гепатитийн халдвар, антибиотикийн харшил, цусны өвчин зэргээс үүсдэг гэдэг нь тогтоогдсон.

Бид Дэлхийн 120 гаруй улс, 1967 оноос хойш мэдээллээ өгдөг санд ороход Сахуу, татрангийн вакцинтай холбоотойгоор системный васкулит узельковый периартирит үүссэн  тохиолдол  дэлхий дээр бүртгэгдсэн тохиолдол нэг ч байхгүй байна.

бөы

-Дархлаажуулалттай давхцаж илэрсэн ийм тохиолдол өмнө нь бүртгэгдэж байсан уу? Таван сартай хүүхэд татаад байгаа талаар Та юу хэлэх вэ.

-Тийм тохиолдол гарч байгаагүй гэж манай ахмад мэргэжилтнүүд ярьж байна. Тавт вакцины дараа таталт өгсөн тохиолдлын хувьд мэдрэлийн эмч үзээд Постгипоксическая и эпилептическая энцефалопатия, Вестийн хам шинж гэсэн оношилсон. Эмч, мэргэжилтнүүд энэ тохиолдолд холбогдох тушаалын дагуу тандалт судалгаа хийгээд, энэ өвчнийг дархлаажуулалттай хамааралгүй буюу дархлаажуулалттай давхцаж гарсан эмгэг гэж үзсэн. Вестийн хам шинж нь анх 1841 онд буюу сахуу, хөхүүл ханиад, татрангийн найрлагатай вакцин хийж эхлэхээс  100 гаруй жилийн өмнө Вильям Жеймс Вест өөрийн хүүгийн өвчнийг дүрсэлж дэлхийн нэрт хүндтэй Лансет сэтгүүлд тавьснаар Вэстийн синдром буюу хам шинж гэж нэрлэгдсэн. Уг өвчин нь 3200-3500 тохиолдолд нэг бүртгэгддэг. Энэ өвчний 10 тохиолдол болгоны 9 нь 3 сараас 12 сартай хүүхдэд, ихэвчлэн 5 сартай хүүхдэд тохиолддог байна. Энэ өвчин нь төрөхөөс өмнөх урагийн, төрөх үеийн, төрснөөс хойшх тархины бүтцийн өөрчлөлттэй холбоотой илэрдэг. Өвчний шалтгааныг анагаах ухаан одоо хэр тодорхойлж чадаагүй байна. Энэ талаар эцэг, эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн аль ч сайтад хайлт хийж үзэж болно.

ы

-Дархлаажуулалтын талаар ямар нэгэн асуудал хөндөгдөх нь хүмүүсийн болгоомжлолыг төрүүлж байна.  

-Тиймээ, харилцаа холбоо хөгжихийн хэрээр хүн бүр янз бүрээр өөрийн  үзэл бодол, саналаа хэлж, тэр нь цахим ертөнцөөр илүү хурдан тарж байна. Ялангуяа сөрөг мэдээ маш хурдан тархаж их зохиолч Марк Твений хэлснээр "Үнэн гутлаа өмсч байхад, худал дэлхийн талыг тойрсон байдаг" үгийг сануулах боллоо. Уг нь дархлаажуулалт нь хүн амын өвчлөл нас баралтыг эрс бууруулж, эдийн засгийн хувьд үр дүнтэй, эрүүл мэндийн хувьд үр ашигтай, гайхамшигтай тусламж үйлчилгээ бөгөөд түүний үр дүнд өвчин устсан, эрс буурсан учраас хүн ам бүхэлдээ өвчний хор хохирлоо мартаж байна. Харамсалтай нь өвчнөө мартахын хэрээр дархлаажуулалтын ач холбогдлыг мартаж байгаа нь маш аюултай. Энэ нь нийгэмд маш их эрсдэл дагуулах бөгөөд улаанбурхан, улаанууд, сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит зэрэг халдварт өвчин хэнийг ч арьс өнгө, шашин шүтлэг, боловсрол, баян хоосон ялгахгүйгээр нөмрөх аюулыг ойртуулах болно. Жишээ нь, “Цогт тайж” кинонд тахал өвчний хор хөнөөлийн тухай үзүүлсэн байдаг. Тэгвэл Монголчууд анх 1923 онд цагаан цэцгийн эсрэг вакцин хэмээх бэлдмэлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэрэглэж эхэлснээр 1940 онд уг өвчнийг бүрэн устгасан Азийн анхны орон, дэлхийн 2 дахь орон болсон. Үүний үр дүнд Монголын хүн амын гуравны нэг нь буюу 900.000 хүн үхлийн аюулаас аврагдаж, мөн төдий тооны хүн цоохор нүүртэй болох аюулаас аврагдсан тухай манай судлаачид тэмдэглэсэн.

бы

Сахуу, хөхүүл ханиад 2004 оноос бүртгэгдээгүй, татран сүүлийн таван жилд нэг удаа л бүртгэгдсэн. “В” гепатитын эсрэг вакциныг нэвтрүүлснээр зөвхөн нэг жилд мянган хүнийг элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барахаас хамгаалж байна. Толгой дараалан өвддөг байсан улаанбурхан 2009 оноос хойш огт бүртгэгдсэнгүй. Гахай хавдар, улаанууд, А гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулснаар  өвчлөлийн тоог эрс бууруулсан. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 улс орон 2017 онд В гепатит өвчнийг хяналтандаа авах, 2012 онд улаанбурхан өвчнийг таслан зогсоох зорилт тавьсан бөгөөд Монгол улс эхний зорилтыг 2012 онд хэрэгжүүлж, бүсээр баталгаажуулсан бөгөөд сүүлийн зорилтыг хэрэгжүүлэх хамгийн өндөр магадлалтай 3 улсын нэг нь  (Өмнөд Солонгос, Хонгконгийн хамт) гэж бүс үзэж байна.

буйф

-Ер вакциныг хаанаас авдаг, яаж аюулгүй хадгалдаг талаар мэдээлэл өгөөч ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаажуулсан гэрчилгээтэй, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийлүүлэгдсэн чанар, аюулгүй бүрэн баталгаатай вакцинаар товлолын дагуу хүүхдийг дархлаажуулдаг. Сахуу, татрангийн вакциныг Энэтхэгийн Сериум үйлдвэрт үйлдвэрлэсэн. Хадгалалт тээврлэлтийн хувьд ямарч асуудал байхгүй. Манай ХӨСҮТ-ийн Вакцин хадгалах төв агуулах загвар агуулах Хойт Солонгос, Бутан, Камбожийн мэргэжил нэгтэй нөхдүүд ирж туршлага судалсан, хэмийн хяналтын сүүлийн үеийн хэрэгслээр тоноглогдсон.

ө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Omn jil hiilgesen bol ahid hiilgvvl yah we
2017-10-26
zochin:
vaccin hiilgeh eseh ni ta nariin dur, harin haldvar avchaad olon yum yarihgui l bh heregtei, tahir dutuu boloh enuuhend, uhleer tugsuj bno, haldvar heniig ch yalgadaggui yum,
2014-01-08
unen:
vactsinii doz xetersen yum bish biz dee. xeden yeree l vaktsin xiilgej irsen, xachin yum daa. ter oxiniig bushuuxan gadagsh gargaj amiig ni abarax xeregtei sh dee, onoshiig ni olox xeregtei
2014-01-08
khos:
100 huviin batalgaa gej haa bsiin. alt hurtel 999 bdag. husehhui bval tariulahgui bj bolno shu de. bi huurhii uvchtei bga ohiniig helehgui. gehdee hudlaa geed bga humuus tsagaa tulaad uuriinhuu huuhdiig tariulah u gedeg asuudal uusvel tariulna gej hutsahaa medej yariarai
2014-01-07
zochin:
odoo tegeed tr huurhi ohinig yanaa.suuri uvchtei sulidatai uchras ingele gj bgamu.oilgosngui yuruusu
2014-01-07
dovjir guai ni baina aa:
zaa ene ch medehgui hunuu meden budilaad baigaa hunuu ain ?
2014-01-07
cor1:
ta nar boliochee, mergejliin hun uneng n helsen bn. medlegguigeesee bolj dandaa hudlaa umand itgene. boli boli. vaccina hiilgehgui yadiin. tegeed uwduhuur n buun um boloh gej bgaan
2014-01-07
зочин:
энэ вакцинг хүүхдэдээ тариулсан. одоогоор мэдэгдсэн зүйл ямар нэгэн зовиур бол байхгүй л байна. вакцинаас өөр хүчин зүйлээс нөлөөлсөн эсэхийг зохих байгууллага нь сайн шалгах хэрэгтэй.
2014-01-07
zochin:
ta nar unen ugug n medehgui bj huniig ymar muuhaigaar bodoj heldeg um be. hunii ar geriinh n talaar ingej yrij bdag. hervee ene emchiin helsen ugend itgehgui bgaa bol ter sahuugiin vaktsinii talaar netees sain haitsgaagaarai. :)
2014-01-07
hudal:
chi uuriinhuu huuhed deer turshasd hariugaa ug malaa tegeed gaigui bval hezee ch hiilgej bolohgui gedegt itgey
2014-01-07
novsh:
ene novshiin huuhddee hiilgeegui baigaa daa ed nariig shalgah heregtei ednii biznest huuhduud hohiroh ysgui
2014-01-07
zochin:
hamaatai l baij taaraa shtee manaih vaktsinii asuudal deer eruusuu anhaaral handuuldsgui etseg ehed ni helelgui surguuli tsetserlegeer hiideg bi 7 nastai huudee namar yamar vaktsin hiisniig ni medeegui yamarch medeelel oguugui bodohod ene ohind hiisen sahuugiin vaktsin l yum shig bna
2014-01-07
боль:
100% баталгаа !!!
2014-01-07
боль:
дахиад тэр хөөрхий охинд тохиолдсон шиг аймшиг огт гарахгүй гэж 100% өгч чадахгүй л юм бол , наад вакцин гэдэг юмаа одоо боль , би л лав хэзээ ч хүүхдүүддээ наад аймшигийг чинь тариулахгүй эээ !!!!!
2014-01-07
zocnin:
hutsaj solior 200huvi hamaaraltai ene hvvhded suuri ovcnin bcan bol ehleed terii n emcn vzej.!vaktsin hiih vgvig n sudlah bsan um
2014-01-07
zochin:
heterhi tuilshirch muu gej helj bolohgui shude,negig bodoj 2tungaah bizee,etseg ehchuud
2014-01-07
ih sandarjinaa:
ooroosoo zailuulah gej het tuilshirj bgaad deelee nomorov oo
2014-01-07
zochin:
tenegteed baigaarai
2014-01-07