“Мэжик класс” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт буюу “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж байгаа “Макс” группын барилга дээрээс төмөр унаж, 31-39 УБР улсын дугаартай хар өнгийн Ланд Круйзер-200 маркийн машин дээрээс дарж, хүний аминд хүрсэн ноцтой осол гарсан билээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан “Макс өргөө” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мэжик класс” компанид эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдэгдэхдээ “Макс өргөө” ХХК-ийн “Crown center” барилга дээрээс унаж хүний аминд хүрсэн эл төмөр нь хоёр талдаа тросстой дүүжин шатыг бэхэлдэг барилгын дээвэрт бэхэлдэг бэхэлгээний төмөр байсан. Бэхэлгээний төмөр хүчтэй савлагааны улмаас барилга дээрээс унаж жолоочийн тархин тус газар зоогдож, амь насыг нь хохироосон байгаа. Жолооч анхны тусламж авч чадалгүй нас барсан байсан. Автомашины жолооч ганцаараа зорчиж явсан. Одоогоор бид талийгаачийг хэн болохыг тодруулан, гэр бүлийн хүмүүстэй нь холбоо тогтоохоор холбогдох хүмүүс шуурхай ажиллаж байгаа” гэжээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ