Баяндалай суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дундын-Ар булаг гэдэг газар малчин Чадраабалын чононд уруулсан 40 бог мал, 1 нохойг устгалд оруулжээ. Устгалд оруулсан мал, нохойноос дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тус сумын Засаг даргын захирамжаар14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ