14 оюутан үнэгүй суралцах эрхийн бичиг гардлаа
Өнөөдөр “Гэрэлт ирээдүй” хүүхэд өнжүүлэх төвд амьдардаг 14 оюутанд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нэг жилийн буюу энэ хичээлийн жилийн суралцах сургалтын төлбөрийг нь Засгийн газраас төлөх батламж гардууллаа.
“Гэрэлт Ирээдүй” хүүхэд өнжүүлэх, халамжийн төвийг Ховд аймгийн Мөст сумын уугуул Б.Уранчимэг хэмээх бүсгүй байгуулжээ. Тэрбээр анх 2004 онд Ховд аймгийн бүтэн өнчин 24 хүүхдийг асрахаар болжээ. “Ивээл Энэрэл” ТББ-ын тэргүүн, “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх төвийн багш Б.Уранчимэг гурван жил аргал түүж, эсгий углааш хийж, зараад олсон мөнгөөрөө ХУД-ийн Өлзийт хороололд байрлах хүүхэд өнжүүлэх төвийнхөө байшинг барьсан байна.
Тус өдөр өнжүүлэх төвд нийтдээ 110 гаруй хүүхэд өсч хүмүүжсэн ба тэдний 50 гаруй нь их, дээд сургууль төгсөж, өөрсдийн сонгосон мэргэжлээрээ ажиллаж амьдарч яваа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ