Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 

Нийслэлийн Прокурорын газрын хурлын танхимд

09.00 цагт Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Нийслэлийн Прокурорын газар "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурна.

 

“11-11” төвд

13.00-17.00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “11-11” төв дээр “жижүүрлэж” тойргийнхоо иргэдэд тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсоно.

 

MN мэдээллийн төвд

11.00 цагт Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс “Эх орны хишиг хувиас 300 мянган иргэн нэг сая төгрөг, нэг сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХКийн 1072 ширхэг хувьцаагаа авсан, харин 1.5 сая иргэн хувьцаа ч, мөнгө ч аваагүй байна. Тэр нь Та биш үү” хэмээн хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт  Монголын зохиолчдын эвлэл үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой болон “Болор цом” наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.

13.00 цагт “Heart saving project”, “Хариу нэхээг үй үйлс” ТББ хамтран зүрхний хүнд өвчтэй Цэлмэг хүүд тусалж Японд хагалгаа хийлгэхээр болжээ. Дөнгөж ой гарантай Цэлмэг хүүгийн хагалгааны болон бусад зардлыг тэд бүрэн хариуцаж байгаа аж.

 

“Буянт-Ухаа” спортын ордонд

15.00 цагт Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

  Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ