8 настай охиныг баривчлав

img

Тэсрэх бөмбөг бэхэлсэн бүстэй охиныг Афганистанд саатуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Охиныг өмнөд нутгийн Гильменд мужийн  цагдаагийн байрыг дэлбэлэх гэж байхад нь баривчилжээ. Дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар, охин хил орчмын нутагт ажиллаж байсан цагдаа нарыг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэнэ. Түүний ах “Талибан” хөдөлгөөний дайчин байсан хэмээн Лашкаргах хотод өгсөн мэдүүлгийнхээ үеэр хэлжээ. Афганистаны Дотоод хэргийн сайд Седик Седики “Нэг цэрэг тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн охиныг анзаарч төхөөрөмжийг идэвхжүүлэхээс өмнө баривчилж амжлаа” гэжээ.

1

Өнгөрсөн оны тавдугаар сард 12 настай хүү өөрийг нь Гильменд мужид “Талибан” хөдөлгөөний дайчид алан хядлага, амиа золиослох ажиллагаанд сургаж бэлтгэсэн гэж ярьсан юм. НАТО-гийн цэргийн ажиллагааны үеэр эцэг эх нь амь үрэгдсэний дараа хүүг можахидууд ууланд аваачиж, бэлтгэж эхэлжээ. Энэхүү мэдээллийн дараа олон улсын хүүхдийн эрхийн байгууллагууд Афганистан улсыг анхааралдаа авч, 2013 оны сүүлээр 100 гаруй хүүхдийг тэдний гараас амжилттай аварчээ.

НҮБ-аас “Талибан” хөдөлгөөний золиосонд жилд 1000-2000 гаруй хүүхэд хохирогч болдог гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүү юм уу, охин юм уу
2014-01-09
kukulkan:
muuhai ulsaa iim joohon amitniig uh gej yavuuldag
2014-01-08