Дэлхийн дулаарлаас болж АНУ, Канадад хүйтэрчээ
АНУ-ын нутгаар их хэмжээний цас орж хүйтэрснээс 16 хүн амиа алдаж Нью-Йорк, Коннектикут, Массачусетс болон Миннесота мужуудад нийтийн тээврийн үйлчилгээ зогсч, сургуулиудыг хаагаад байгаа. Тус бүс нутагт хүйтний эрч -30 градусаас даваад байгаа ч илүү хүйтэн агаарын урсгал зүүн эргийн бүс нутгийг чиглэн ирж байгаа гэж цаг уурын албаныхан мэдээлж байна. Чикагод -60 градус хүрч, хүйтний эрч чангарсаны улмаас Канадын өмнөд хэсгээр хүйтрэхэд нөлөөллөсөн гэж цаг уурчид үзжээ.
1
Эрдэмтэд сүүлийн зуун жилд өвөл дулаан болдог гэж үздэг хойд тивд ийнхүү хүйтэрсэнийг дэлхийн дулаарлын нөлөөгөөр цаг уурын өөрчлөлт явагдаж байгаа гэж дүгнэжээ.Нүүрсхүчлийн хийн нөлөөгөөр Антарктид тивд мөс хайлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж, дулаан оронд цас орох жишээтэй байгалийн гаж үзэгдэл илэрч байгааг эрдэмтэд ийнхүү тайлбарлажээ.
1
АНУ-ын цаг уурын албаны дарга Боб Орбина хэлэхдээ “Гэхдээ зөвхөн нэг үзэгдлээр уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлох боломжгүй, удаан хугацааны үр дүнд харагдана. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт бодитой оршиж байгааг АНУ, Канадад болсон огцом хүйтрэл харууллаа” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ