Венесуэлийн гоо бүсгүйг нөхөртэй нь хөнөөжээ
2004 онд Венесуэлийн гоо бүсгүйгээр шалгарч байсан 29 настай Моника Спир болон түүний нөхөр 39 настай Томас Берри нарыг автомашинд нь буудан хөнөөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Цагдаа нарын мэдэгдэж буйгаар машинд байсан таван настай охиныг мөн буудсан байсан ч азаар аминд нь хүрч чадаагүй байна.
Венесуэлийн Пуэрто Кабелла орох хурдны зам дээр уг аймшигт хэрэг болсон гэв. Цагдаагийн дарга Инриа Амак “Тэдний автомашин замдаа эвдэрсэний улмаас дээрэмчдийн золиос болсон байх магадлалтай. Тус аймшигт хэргийг үйлдэхэд таван хүн оролцсон. Гэмт этгээдүүдийн царай нь замын камерт бичигдсэн тул олоход хялбар байх болно” гэжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Венесуэлийн гоо бүсгүй 2013 оны “Ертөнцийн мисс” тэмцээний үндэсний ялагч 25 настай Габриэла Ислер эмгэнэл илэрхийлж, залбирал үйлджээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ