Малайзад амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн Х.Тэмүүжинд хандана

img

Өнгөрсөн оны 11 сарын эхээр Малайз улсад Монгол Улсын нэг иргэн бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэрэг гарсны дараа талийгаач бүсгүйн  ар гэрийнхэн, Гадаад харилцааны яам, Консулын газар хамтарсан баг тус улсад очиж, талийгаач бүсгүйн шарилыг эх оронд нь авч ирсэн юм.

Харин хэргийг ЦЕГ, УМБГ хамтран үргэлжлүүлэн шалгаж байгаа. Гэвч тэдгээр хууль хяналтын байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой монгол ихэр охидыг барих боломжгүй гэсэн хариуг ар гэрийхэнд нь өгчээ. Иймд  талийгаач бүсгүйн гэр бүлийн зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандаж, хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөх хүсэлтийг илгээхээр болжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ