“ГАЗ” машин хэмнэлттэй болно
Газ автомашинтай жолооч нарыг баярлуулсан мэдээ дуулгая. Монголдоо газын салбарын анхдагч, хийн түлшний "Дашваанжил” ХХК БНСУ-аас 2013 онд үйлдвэрлэгдсэн автомашины оношилгооны төхөөрөмжийг оруулж ирлээ. Хамгийн сүүлийн үеийн энэхүү төхөөрөмжөөр газын автомашинуудыг оношилж, хийн түлшний зарцуулалт алдагдалтай байгаа эсэхийг тогтоон, мөн солонгос мэргэжилтэн хөдөлгүүр аппаратурын тохируулгыг нь тэр дор хийж өгөхөөрөө давуу талтай юм байна. Ингэснээр автомашины “газ”-ын зарцуулалт эрс багасахыг мэргэжилтнүүд онцлов.
Дээрх төхөөрөмжөөр нэг автомашиныг дунджаар 10 орчим минутад оношлох юм байна. Энхүү оношилгоог хийхээр “Хийн түлшний Дашваанжил” компанийн урилгаар Солонгосын “EJO motors” компанийн өндөр чадвартай инженер иржээ. Тэрээр сарын хугацаатай манайд ажиллаж, монгол мэргэжилтнүүдэд сургалт явуулах юм байна.
Хийн түлшний "Дашваанжил" компани “газ”-ын автомашины жолооч нарын “асуудал” болсон оношилгоо тохиргооны баталгаат цэгийг ийнхүү анх удаа бий болголоо. Манай улсад газ түлштэй 7000 гаруй автомашин байдаг ч албан ёсны техникийн баталгаат оношилгоо үзлэгийн төв байхгүй байжээ. Өнөөдрөөс газ түлштэй автомашинтай хэн бүхэн "Дашваанжил"-ийг зорьж “миний машин их идээд байна, яагаад?” гэсэн асуултдаа хариулт авч, тохиргоо үйлчилгээ хийлгэх боломжтой боллоо.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ