Сонгуулийн үеэр сайтуудыг ХАКЕРДЖЭЭ

img

Өчигдөр ОХУ-ын Төрийн Думын ээлжит сонгууль болсон. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаагийн сонгууль ямар нэгэн луйваргүй, цэвэр явагдсан гэж үзэж байгаа боловч асуудал өөр тийшээ эргэсэн талаар ОХУ-ын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн сайтууд мэдээлжээ. Сонгуулийн өдөр буюу өчигдөр Оросын нөлөө бүхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сайтуудыг хакердсан байна. Тухайлбал, сонгуулийн өдөр “Эхо Москва” радио станцын сайт, “Коммерсант” сонины сайт, “Голос” иргэний хөдөлгөөний сайт, мөн “Слон.ру”, “Большой город” сайтууд хакерийн довтолгоонд өртөж ажиллахаа больсон байна. “Эхо Москва” радио станцын ерөнхий редактор Алексей Венедиктов твиттертээ “Манай радиогийн сайт руу өглөөний 07.00 цагаас эхлэн хакерууд довтолж эхэлсэн” хэмээн бичжээ. Харин “Эхо Москва” радио станцын ерөнхий редактор “Оросын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сайт руу халдсан нь сонгуультай холбоотой гэж үзэж байна. Хакерын довтолгооны эзэн холбогдогчийг тодруулж, гэм буруутай этгээдийг хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө ажиллана” хэмээн мэдэгджээ. Оросын иргэний хөдөлгөөний “Голос” төрийн бус байгууллагын сайт ч бас энэ өдөр хакерийн довтолгоонд өртсөн аж. Уг сайтынханы мэдэгдэж байгаагаар нэг секундэд 50 мянган хандалт хийсэн нь сайтыг ажиллагаагүй болгосон гэж үзэж байгаа аж. “Голос” төрийн бус байгууллагийн гүйцэтгэх захирал Григорий Меликоньянцийн мэдэгдэж байгаагаар “Голос” төрийн бус байгууллага нь ОХУ-ын Төрийн ДУМ-ын сонгуулийн үйл явцад судалгаа хийх төлөвлөгөөтэй байжээ. Харин сонинуудын тухайд  "Коммерсант", “The New Times”, “slon.ru”,  "Большой город" зэрэг сонины сайтууд ч хакеруудын довтолгоонд өртөж энэ өдөр ажиллаагүй аж. Тэд ч бас сайтууд ажиллахгүй байгааг сонгуультай холбон тайлбарлаж байна. Мөн ням гаригийн үдээс хойш Оросын “Живой журнал” блог ажиллахаа больжээ. Сайтуудад халдсан эдгээр зөрчлөөс гадна сонгуулийн өдөр сурталчилгаа хийсэн 3 тохиолдлыг бүртгэж эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар ОХУ-ын дотоод хэргийн яам мэдээлсэн бөгөөд сонгуулийн санал хураалтын үеэр хууль зөрчсөн үйлдэл их гарч байна гэсэн гомдол мянга гаруй иржээ. Түүнээс гадна иргэний хөдөлгөөний “Голос” төрийн бус байгууллагын 12 гишүүнийг өчигдөр баривчилжээ. Тэд Москвагийн төв талбайд цуглан “Сонгууль шудрага бус явагдаж байна” хэмээн сонгуулийн явцыг эсэргүүцэж байсан аж. “Би Би Си”-ийн сурвалжлагчийн мэдээлснээр сонгуулийн өдөр Москва төдийгүй ОХУ-ын олон хотод цагдаа нар гудамж талбайд бөөнөөрөө явж эргүүл хийжээ. Хэдийгээр сонгууль шударга бус явагдаж байгаа хэдий ч санал өгөхөөр ирж байгаа иргэдийн ирц харьцангуй сайн байжээ. ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны уламжилснаар нийт сонгогчдын 73 хувь нь саналаа өгсөн нь 2007 оны Төрийн ДУМ-ын сонгуулийн ирцтэй дүйцэж байгаа аж. ОХУ-ын Төрийн ДУМ-ын сонгуулийг гадаадын 700 ажиглагч, мөн улс төрийн намуудын 500 мянган төлөөлөл ажигласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manai songuuliin dung uurt humuus gargah yum baina daa.
2011-12-05
1st
2011-12-05