Талийгаач охины шүүх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дараа гарна

img

Өнгөрсөн оны 11 сарын дундуур найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. Харин талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, гадны нөлөөгүй гэдгийг тогтоосон гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдэд гарсан. Тэгвэл хуульч М.Ичинноров өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр "Хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай холбогдож лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор 14 хоногийн дотор гарна. Ташаа мэдээлэл байна гэсэн" гэжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
arai ch tegj davtahgvi b.lgvi de hudal dvgnelt gargaval shvvh emneleg gegch baiguullsga baihin hereg b.a u
2014-01-08
zicnin:
ahin tiim dvgnelt gargah geed uridcnilj ard tvmnii tarhiig ugaaj baigaa n tee..tegvel esegvvtsliin jahsaal joiner de
2014-01-08
nudnii bulai :
shuuh emnelgiin uba nar tsaisan hediigee uursduu zohitsuulah heregtei buun asuudal bolood bna
2014-01-08